УИХ-аар баталсан төслийг л Хөгжлийн банк санхүүжүүлнэ
УИХ-аас өнгөрсөн онд Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг батлахдаа Хөгжлийн банкийг экспорт, импортын банк болгохоор тусгасан. Үүний хүрээнд Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Учрал Хөгжлийн банканд ажиллажээ. Дээрх зорилтын хүрээнд хэд хэдэн ажил хийх шаардлагатай байгаа аж.
2025-08-12
Г.Дамдинням сайд дампуурсан боловсруулах үйлдвэрүүдийг дарамтаас салгах уу
Монголын төр “Уул уурхайн биржтэй болно” гэж 20 жил ярьсны эцэст 2022 оны арванхоёрдугаар сард Уул уурхайн биржийн тухай хуулиа баталж, дараа нь биржээ байгуулсан. Монгол учраас ийм логиктой. Ингээд Уул уурхайн бирж байгуулах тухай ярьсаар Монголын хөрөнгийн биржид түшиглэх нь зүйтэй гэж үзээд 2023 оны хоёроос долоодугаар сард ажиллаж байтал уул уурхайн биржид мэргэжлийн брокерууд оролцуулахыг түр хугацаагаар хойшлуулчихсан.
2025-08-12
III ангилалд бүртгэлтэй хувьцаат компаниудын 28 хувь нь л санхүүгийн тайлангаа тавьжээ
Монголын хөрөнгийн биржийн III ангилалд бүртгэлтэй хувьцаат компаниудын дийлэнх буюу 72 хувь нь 2025 оны II улирлын санхүүгийн тайлангаа хуулийн хугацаанд хувьцаа эзэмшигчид, олон нийтэд тайлагнаагүйг биржээс мэдээлэв. Тодруулбал, тус ангиллын 88 хувьцаат компани санхүүгийн үйл ажиллагаагаа тайлагнах ёстойгоос ердөө 28 хувь буюу 25 нь хууль, журмаар хүлээсэн үүргээ биелүүлсэн бол үлдсэн 63 нь зөрчжээ. Харин I, II ангиллын компаниудын тайлангийн ирц харьцангуй сайн буюу 15-30 хувьтай гарсан байна.
2025-08-12
Аймаг бүрийн шилдгүүд ХААН Банкны нэрэмжит 3х3 улсын аваргын төлөө хүч үзнэ
Спортын өсөлтийг дэмжигч ХААН Банк компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк сангаараа дамжуулан 2021 онд 30 жилийн ойн хүрээнд 3x3 сагсан бөмбөгийн жишиг талбайг 21 аймаг, Зүүнхараа, Замын-Үүд болон нийслэлийн найман дүүрэгт байгуулсан билээ. Энэ нь хүүхэд, залуусын чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх, спортоор хичээллэх нөхцөлийг бүрдүүлсэн, ирээдүйд хандсан томоохон хөрөнгө оруулалт болсон юм.
2025-08-11
Khan Bank аппликэйшнээс IBAN дансны дугаар руу гүйлгээ хийхэд хялбар боллоо
2025 оны 8-р сарын 4-ний өдрөөс эхлэн ХААН Банкны данс хоорондын гүйлгээг 20 оронтой IBAN дансны дугаараар хийх зохицуулалт хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр банк доторх болон банк хоорондын бүх гүйлгээ олон улсын стандартын дагуу IBAN дугаараар хийгдэж байна. Үүнтэй холбогдуулан гүйлгээ хийх үед хүлээн авагчийн дансны дугаараар IBAN дугаарыг автоматаар олох “IBAN лавлах” цэсийг Khan Bank аппликэйшнд шинээр нэвтрүүлээд байна.
2025-08-07
Төсвийн зарцуулалтын үр ашгаа нэмэгдүүлэхийг Дэлхийн банкнаас зөвлөв
Дэлхийн банкнаас өнгөрсөн даваа гарагт олон нийтэд танилцуулсан тайланд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалах, ирээдүйд үүсэх сорилтуудад бэлтгэх санхүүгийн зөвлөмжийг тусгажээ. Тодруулбал, манай улсын Засгийн газарт төсвийн зарцуулалтын үр ашгаа нэмэгдүүлэх, эдийн засгаа уул уурхайгаас ангид хөгжүүлэх, хүний хөгжил болон дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар төсвийн шинэчлэл хийх шаардлагатайг сануулсан байна. Нүүрсний экспортын ашиг Монгол Улсын гадаад өрийг бууруулж, улсын зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлсэн ч зайлшгүй анхаарах хэд хэдэн асуудал бий гэнэ.
2025-08-06
“Оюутолгой” ХХК зэс, баяжмалын үйлдвэрлэлээрээ дээд амжилт тогтоолоо
“Оюутолгой” ХХК энэ оны хоёрдугаар улирлын тойм мэдээгээ танилцууллаа. Тодруулбал, тус компани эхний хагас жилд 152 мянган тонн зэс үйлдвэрлэж түүхэн дээд амжилт тогтоосон байна. Энэ нь гүний болон ил уурхайн үйл ажиллагаа өндөр гүйцэтгэлтэй байгааг харуулж буй хэмээн тэд тайлбарласан. Мөн нийт 1263.4 мянган тонн баяжмал үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 47 хувиар өссөн үзүүлэлт аж.
2025-08-05
“Зэс боловсруулах цогцолбор” төслийг хэрэгжүүлснээр жилд 56.8 сая ам.долларын ашигтай ажиллах боломжтой
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Цемент шохой” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажиллалаа. Энэ үеэр “Цемент шохой” ХХК-д гэнэтийн шалгалт хийхэд түүхий эд хомсдож, нүүрс нийлүүлэлтийн доголдлоос шалтгаалан үйлдвэрлэл саатсан байжээ. Иймд тэрбээр холбогдох байгууллагуудтай хамтран тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхийг үүрэг болгосон.
2025-08-04
Манай улс банкны өрсөлдөх чадварын индексээр есөд эрэмбэлэгдлээ
Монголын банкны холбооноос гаргасан банкны өрсөлдөх чадварын ээлжит индексээр манай улс 37 орноос есдүгээр байрт эрэмбэлэгджээ. 2020 онд Монгол 43 оноотойгоор 28 дугаар байрт жагссан бол өнгөрсөн жилийн үзүүлэлтээр 66.2 оноо авч, эхний аравт багтсан байна. Дөрвөн жилийн хугацаанд оноогоо 23.3, байраа 18-аар ахиулсан гэсэн үг.
2025-08-01
Ам.долларын ханш тасралтгүй өссөөр 3600 төгрөгөөс давлаа
Төгрөгийн ханш ам.долларын эсрэг суларсаар байна. Монголбанкнаас зарласан ханшаар “ногоон” өчигдөр 3587 төгрөгтэй тэнцэж байсан бол валют арилжааны“Найман шарга” захад ченжүүд 3600-3602 төгрөгөөр худалдан авч, 3610 төгрөгөөр борлуулж байсан юм. Өнгөрсөн онысүүлчээр ам.долларын ханш 3400 төгрөгтэй тэнцэж байв. Үүнээс хойш тасралтгүй чангарсаар өдгөө 3600 төгрөгөөс давжээ. Албаныба хар захын ханшийн зөрүү 15-23 төгрөгт хүрэв.
2025-07-31
“Тэнгэр санхүүгийн нэгдэл”-ийг “ХасБанк”-нд нэгтгэх зөвшөөрөл олгожээ
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар “Тэнгэр санхүүгийн нэгдэл” ХХК-ийг “ХасБанк” ХК-д нэгтгэж, үнэт цаасны бүртгэлд нь өөрчлөлт оруулах зөвшөөрлийг олгожээ. Ингэснээр тус санхүүгийн нэгдлийн хувьцаа эзэмшигчид “ХасБанк”-ны шууд хувьцаа эзэмшигч болж “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-д бүртгэгдэхээр болж байна.
2025-07-29
Улсын төсвийн зардал есөн хувиар өсжээ
Төсвийн тэнцэл энэ оны эхний хагас жилд 758 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсныг Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос өнгөрсөн даваа гарагт танилцууллаа. Тодруулбал, татварын нийт орлого 2025 оны эхний хагас жилд 12.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 8.4 хувиар буурахад орлогын албан татварын орлого 524.7, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) 1.3 их наядаар багассан нь голлон нөлөөлсөн аж. Х
2025-07-23