Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Засгийн газар

ЗАСГИЙН ГАЗАР: Нас барсан 132,203 иргэний хувьцаа өвлөгдөх нөхцөл бүрдлээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. Тус тогтоолоор 2025 оны арван хоёрдугаар сарын 31-ний байдлаар “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн бүртгэлд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшиж байгаад нас барсан 132,203 иргэний хувьцаа өвлөгдөх нөхцөл бүрдлээ. 
2026-04-29

Ирэх тавдугаар сард түлш, шатахууны үнэ өсөхгүй гэв

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд Найрамдах Казахстан улсад ажилласан үр дүнгийнхээ талаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд мэдээлэл өглөө. Сайд Г.Дамдинням ОХУ-ын холбогдох хүмүүстэй шатахууны нийлүүлэлтийн асуудлаар яриа хэлэлцээ хийж, Казахстан улстай газрын тосны салбарт хамтарч ажиллах санамж бичиг байгуулах томилолттой явж буй юм.
2026-04-23

“Туулын хурдны зам” төслийг зогсоов 

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Туулын хурдны зам” төслийг тодорхой ху­гацаагаар зогсоох шийдвэр гаргалаа. 1.9 их наяд төгрөгийн нийт өртгөөр Туул гол дээгүүр 32 км авто зам, гүүрэн байгууламж барьснаар нийслэлийн түгжрэлийг бууруулна хэмээн хо­тын дарга Х.Нямбаатар тайлбарлаж буй.
2026-04-23

Шатахууны үнийн огцом өсөлтөөс үүдэлтэй төсвийн болзошгүй зардал нэмэгдэх  эрсдэлтэйг Ерөнхий сайд мэдээллээ

Ойрх Дорнод дахь геополитикийн хурцадмал байдал дэлхийн газрын тосны зах зээлд хүчтэй нөлөөлж, шатахууны үнэ богино хугацаанд өсөж байна. Дизель түлш, АИ-92 бензиний үнэ олон улсын зах зээл дэх брент тосны үнээс илүү хэлбэлзэлтэй өсөж байгаа нь дотоодын зах зээлд үнэ өсөх эрсдэлийг нэмэгдүүлж байна. 
2026-04-22

Л.Энх-Амгалан: Багш, ажилчид 50 хувь нэмэгдсэн цалингаасаа нэмэгдлээ тооцуулж авна

Багш, ажилчдын цалингийн “нэмэгдэл”-ийг албан тушаалын цалингаас тооцож олгоно. Өөрөөр хэлбэл, багш, ажилчид 50% нэмэгдсэн цалингаасаа нэмэгдлээ тооцуулж авах нөхцөлийг бүрдүүлж Засгийн газрын 2025 оны 224 дүгээр тогтоол, 382 дугаар тогтоолуудад холбогдох өөрчлөлтийг орууллаа. Тогтоолын хэрэгжиж эхлэх хугацааг 2026 оны 5 дугаар сарын 01-нээс байхаар шийдвэрлэлээ.
2026-04-22

Засгийн газар хуралдаж байна

Өнөөдрийн /2026.04.22/Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэлсэн байна. Өнөөдрийн хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
2026-04-22

"Бодь"-ийн 110 сая долларын авлигаас болж Н.Учралын засгийн газрыг байгуулсан нь одоо уншигдаж байна

Энэ УИХ-ын 2024-2028 оны сонгуулийн бүрэн эрхийн хугацаа талдаа орох гэж байна. Хоёр жил гэсэн үг. Харин хоёр жилийн хооронд Ерөнхий сайдыг оймс шиг солин томилж байна. Энэ нь 1996-2000 оны үеийг давтах гээд байна уу гэдэг зүйл улс төрийн орчинд яригдаж байгаа. Гэхдээ 1996-2000 он, 2024-2028 оны үеийг харьцуулбал улс төр, эдийн засгийн орчин нь тэс өөр.
2026-04-22

Ерөнхий сайд Н.Учрал гадаадын улсуудад томилогдсон Элчин сайд нарыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсаас гадаадын улсуудад суух Элчин сайд нарыг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон Монгол Улсаа гадаад улсад төлөөлөн суух 14 Элчин сайд оролцлоо. Шинээр томилогдсон Элчин сайд нар өнгөрсөн гурван сарын хугацаанд бэлтгэлээ хангаж Засгийн газрын гишүүдтэй уулзалт хийж, орон нутагт томилолтоор ажиллаж, үндэсний томоохон үйлдвэрлэгч компаниудын төлөөлөлтэй уулзжээ.
2026-04-17

ТАНИЛЦ: Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд

Иргэн ямар бизнес эрхлэхээ https://e-business.mn/ системд мэдэгдээд шууд эхэлнэ. Зөвшөөрөл гэдэг нэргүй ч гэсэн дүгнэлт, гэрээ зэрэг бичиг цаас хөөцөлдөх ажлаас иргэдийг чөлөөлөх “Бизнесийн орчныг дэмжих зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол гарлаа. 
2026-04-15

Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрын хуралдаан 8 цагаас эхэлсэн. Эрүүл мэндийн салбарынхны цалингийн тогтолцоог цэгцлэх, бизнес эрхлэгчдэд тулгамдсан асуудлыг чөлөөлөх зэрэг нийт 20 асуудлаар хуралдаж байна.
2026-04-15

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ОХУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД А.Н.ЕВСИКОВТОЙ УУЛЗАВ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ОХУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД А.Н.ЕВСИКОВТОЙ УУЛЗАВ
2026-04-10

Ган үйлдвэрлэлийн цогцолборын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа

Ган үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийд тэргүүлэгч улс орон, томоохон аж ахуй нэгж, хөрөнгө оруулагч нарт Ган үйлдвэрлэлийн цогцолбор төсөлд хөрөнгө оруулан хамтран ажиллах урилга, сонгон шалгаруулалтын баримт бичгийг хүргүүлнэ. Сонгон шалгаруулалтыг ирэх сарын 27-ны дотор зохион байгуулна. 
2026-04-08

2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа

Монгол Улсын Засгийн газраас баталсан 2026 оны нэгдсэн төлөвлөгөөнд 9376 иргэн, аж ахуй нэгж, байгууллагын объектод хяналт шалгалт хийхээр байсныг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цуцаллаа. 
2026-04-08

Н.Учрал: Төрийн албан хаагч нарыг нэг өдөр цахимаар ажиллуулна

Төрийн албан хаагчдаа тайлангаас чөлөөллөө.Сайд, удирдлагууд eCabinet dashboard ашиглан мэдээллээ шууд авч, албан хаагчдаас тайлан, мэдээ нэхдэг тогтолцоог халж байна гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал мэдээллээ. 
2026-04-08

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан (2026.04.08) эхэллээ.
2026-04-08

Татварын өрийн улмаас хаагдсан 12100 компанийн дансыг сарын хугацаатай нээлээ

Компаниудад үйл ажиллагаагаа сэргээх, татвар төлбөрөө барагдуулах, цалин хөлсөө олгох боломж нээж байна.  Татварын өрөөс болж хаагдсан дансыг нээсэн нь зах зээл, эдийн засагт эерэг дохио өгч идэвхжүүлэх зорилго агуулжээ.
2026-04-06

ЗАСГИЙН ГАЗАР: Эдийн засгийн байдал, учирч буй эрсдэлийн талаар хэлэлцэж байна

Засгийн газрын өнөөдрийн /2026.04.06 ээлжит хуралдаан 08:00 цагт эхэлсэн байна. Хуралдаанаар Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэл, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар болон бусад асуудлыг хэлэлцэж байгаа аж. Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар бид эргэн мэдээлэх болно.
2026-04-06

ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн

ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
2026-04-03