Лаосын парламентаас УИХ-д улаан зандан модон ширээ, сандал дахин бэлэглэнэ
УИХ-ын дарга Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Зүүн өмнөд Азийн улс орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг онцлов. Талууд цаашид хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, найрамдлын бүлгүүдийн харилцан айлчлалыг тогтмолжуулж, мэдээлэл, туршлага солилцох арга хэмжээг эрчимжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа нотолж, олон улс, бүс нутгийн түвшинд харилцан нэгнээ дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
2023-09-11
Эрх баригчид баталсан өөрчлөлтөө “амилуулах” уу
Одоогийн бүрэлдэхүүний бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил бөгөөд Төсвийн байнгын хороо энэ сарын 15-ны дотор зөвлөлийг шинээр байгуулахаар төлөвлөчихөж. Нэмэлт, өөрчлөлтийн дагуу Төсвийн байнгын хороо 45-аас доошгүй хоногийн өмнө зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах тухай зарыг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийтэд мэдээлэх ёстой.
2023-09-01
Хуульд зориулж “хүлээн авах ёслол” хийнэ гэв үү
Гэтэл МАН төрийн эрхийг барьсан сүүлийн долоон жилд юмс их өөрчлөгджээ. Ажил “гараас гарах”-даа их уддаг, баталсан хуульдаа зориулж “хүлээн авах ёслол” хийдэг болсон байна. Хаврын чуулган завсарлах үед буюу долдугаар сарын 7-нд УИХ олон хуулийг эцэслэн баталсан. Үүний нэг нь Боловсролын тухай багц хууль байв. Энэ сарын 25-нд уг хуулийг хүлээн авах ёслол хийх тухай улс төрийн хүрээнд зар тараагаад эхэлжээ.
2023-08-14
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн АЭХ-ны даргад “үзнэ”
Сонгуулийн тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр бүсгүйчүүд нэр дэвших 30 хувийн квоттой болсноос гадна намын жагсаалтад хүйсээр сөөлжиж оруулахаар болсон. Мөн Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн батлахдаа намын төлөөллийн, гүйцэтгэх, хяналтын байгууллагад эмэгтэйчүүдийн эзлэх хувь 40-өөс доошгүй байхаар тусгасан. Эдгээр зохицуулалт бүсгүйчүүдийн идэвх, амбицыг эрс нэмэгдүүлээд байгаа юм.
2023-08-09
Үйлдвэрлэл, технологийн салбарт БНСУ-ыг туршлага судалж, хамтран ажиллана
Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын Байнгын хорооны дарга Т.Энхтүвшин Эрдэнэтийн Үйлдвэрлэл, технологийн паркыг хөгжүүлэх стратеги, судалгааг хийж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүлээлгэн өгөөд байгаа БНСУ-ын Хөгжлийн хүрээлэн (KDI)-гээс томилогдсон, Олон улсын Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын Солонгос дахь төлөөлөгчийн газрын дарга, Номхон далайн хуулийн фирмийн ахлах зөвлөх Хур Кюнг Вүүк тэргүүтэй судлаачдыг хүлээн авч уулзлаа.
2023-07-26