Монголын баг “Дэлхийн цом”-д түрүүллээ
Австрали улсын Брисбен хотод болсон хейбол биллиардын эрэгтэй, эмэгтэйчүүдийн багийн “Дэлхийн цом”-ын тэмцээнд Монголын тамирчид 26 орны 64 багтай ур чадвараа сорив. Эрэгтэйчүүдийн ангилалд Э.Тэмүүжин, Л.Дэлгэрдалай, Д.Дамдинжамц нар аваргын төлөө БНСУ-ын багийг хожиж, 75000 ам.долларын эзэн болжээ. Энэ удаа медалийн төлөө тоглосон багуудаас БНХАУ-ын баг III байр эзэлсэн юм. Тус тэмцээнийг олон улсын хэмжээнд анх удаа зохион байгуулахад манай улсын баг тэргүүлэн алтан цом гардаж, биллиардын спортын эл төрөлд хүчтэй өрсөлдөгч болсноо харууллаа.
16 цаг 44 мин
Гадаадад аялагчдын тоо сүүлийн таван жилд 413 мянгаар нэмэгджээ
Сүүлийн жилүүдэд монголчууд ялангуяа өвлийн улиралд гадаадад аялж зугаалах нь огцом нэмэгдсэн. Тэр дундаа Зүүн Өмнөд Азийн улс орнууд руу хамгийн их зорчдог болжээ. Эл бүс нутгийн цаг агаарын хамгийн тааламжтай үе нь манай өвлийн улиралтай давхацдаг, аяллын зардал ч боломжийн тул тийш зориход голлон нөлөөлдөг байна. Утаатай, түгжрэлтэй, хүйтэн өвлийг далайн эргийн халуун орнуудад ийн амрангаа давдаг моод жил ирэх тусам хүрээгээ тэлсээр буйг Үндэсний статискикийн хорооноос гаргасан судалгаанаас харж болно.
17 цаг 14 мин
Аврагч, гал сөнөөгчөөр ажиллахыг хүсвэл бүртгүүлээрэй
Аврагч, гал сөнөөгч, гал унтраах автомашины жолоочийн мэргэжлийн сургалтад иргэдийг сонгон шалгаруулахаар бүртгэлийг эхлүүлсэн байна. Хугацаат цэргийн алба хаасан (биеэр болон оюутан цэрэг, дүйцүүлэх хэлбэрээр), 165 см-ээс дээш өндөртэй, 19-25 насны (гал унтраах автомашины жолооч 30 хүртэл настай), бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй, гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй, биеийн ил харагдах хэсэгт шивээсгүй байх гэсэн шаардлагыг хангаж буй иргэн сонгон шалгаруулалтад оролцож болох нь
17 цаг 44 мин
“Монгол айлд-америк сайн дурын ажилтан” хөтөлбөрийг үргэлжлүүлэх нь
“Ковид-19”-ийн үеэс хойш нэг хэсэг завсарлаад байсан, Монгол дахь Энх тайвны корпусынхны хэрэгжүүлдэг “Монгол айлд-америк сайн дурын ажилтан” хөтөлбөрийг энэ оноос үргэлжлүүлэхээр болжээ. Энх тайвны корпус нь 1961 онд АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннедигийн санаачилгаар байгуулагдсан, олон улсын сайн дурынхны нэгдэл юм. Монголд 1991 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд дээрх хөтөлбөрийн хүрээнд сонгогдсон сайн дурын америк ажилтан манай улсад хоёр жилийн хугацаанд ажиллаж, амьдрахаар тун удахгүй ирэх гэнэ.
18 цаг 14 мин
Хархорум хотыг бүтээн байгуулах үндэсний зөвлөлийн ээлжит хурал боллоо
Хархорум хотыг цогцоор нь төлөвлөн хөгжүүлэх зорилгын хүрээнд Хархорум хотыг бүтээн байгуулах Үндэсний зөвлөлийн ээлжит хурал зохион байгуулагдлаа. Тус хурлыг УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, Хархорум хотыг бүтээн байгуулах Үндэсний хорооны зөвлөлийн дарга С.Бямбацогт удирдан явууллаа.
18 цаг 31 мин
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлууд
Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2026 оны нэгдүгээр сарын 22-ны Пүрэв гарагт цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийж болзошгүй байршлуудыг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас танилцуулав.
19 цаг 34 мин
Япон Улс 2025 онд 42.7 сая жуулчин хүлээн авч, амжилтаа шинэчлэв
Япон орныг зорин очсон жуулчдын тоо өнгөрсөн онд 42.7 саяд хүрч, түүхэн дээд үзүүлэлт тогтоосон тухай тус улсын Аялал жуулчлалын сайд Канэко Ясүши мэдээллээ. Жуулчдын урсгал ийнхүү огцом нэмэгдэхэд иений ханш суларсан нь голчлон нөлөөлсөн гэж үзэж буй юм.
19 цаг 44 мин
Малдаа явсан 56 настай иргэн осгож нас баржээ
Тэгвэл уржигдар 17.00 цагт “Хүн осгож нас барсан байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид дуудлагын дагуу очиход 56 настай иргэн А энэ сарын 19-ний өдөр гэрээсээ малдаа явж байгаад осгож нас барсан байна. Ташрамд, өнгөрсөн онд осголт, хөлдөлтийн улмаас амиа алдсан 141 хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Хүйтний эрч чанга хэвээр байгаа тул архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, орон нутагт зорчихдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сахихыг сэрэмжлүүлэв.
20 цаг 44 мин
Швейцар Улс Монгол Улстай өргөн хүрээнд хамтран ажиллахаа илэрхийлэв
Ерөнхийлөгч Г.Пармелан Швейцарын хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг Монгол Улсад 2004-2024 онд хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, хариуцлагатай уул уурхай, хүний эрх, эрх чөлөө, ардчилал, хууль дээдлэх зарчмыг бэхжүүлэх чиглэлээр амжилттай хэрэгжүүлснийг тэмдэглэж, Швейцар Улс Монгол Улстай өргөн хүрээнд хамтран ажиллахаа илэрхийлэв.
21 цаг 11 мин
“ТӨХК-д ажил гүйцэтгэсэн ч санхүүжилтээ авч чадахгүй байна”
Төрийн өмчит хувьцаат компани (ТӨХК)-д ажил гүйцэтгэсэн аж ахуйн нэгжүүд санхүүжилтээ авч чадахгүй байгаа талаар өчигдөр мэдээлэл өглөө. Уг төсөлд техник хэрэгсэл түрээслүүлсэн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл “Бид мега төсөлд хувь нэмрээ оруулах зорилгоор хамтран ажилласан. Гэвч өнгөрсөн зунаас хойш ажлын хөлсөө авч чадсангүй. Өдгөө Хятадын уурхайд тоног тө хөөрөмжөө нийлүүлснээс ч дор нөхцөлд ор чихлоо. Түрээсэлж буй техник бүр 500-600 сая төгрөгийн өртөгтэй тул сарын төлбөр өндөр гардаг. Үүний цаана ажилтнуудын цалин, банк болон ББСБ-ын зээлийн их хэмжээний дарамт үүслээ” хэмээв.
21 цаг 14 мин
Автомашин шатаж, жолооч нь амиа алджээ
Улаанбаатар хотоос Говьсүмбэр аймгийн чиглэлийн замд өчигдөр 23.20 цагийн үед суудлын хоёр автомашин мөргөлдсөн ноцтой осол гарчээ. Ослын улмаас нэг автомашин нь бүхэлдээ шатаж, жолооч, 36 настай иргэн нас барсан байна. Замд явж байсан автомашинууд зогсож, туслахыг оролдсон ч хэнд нь ч галын хор байгаагүй тул ямар нэгэн хариу үйлдэл үзүүлж чадаагүйг зарим хэвлэлд дурджээ. Гал дүрэлзэн асаж, автомашины жолооч гарч чадалг үй амиа алдсан харамсалтай хэргийг Төв аймгийн цагдаагийн байгууллагынхан шалгаж буй аж.
21 цаг 44 мин
“Амгалан” захад үхрийн цул мах 25-28 мянган төгрөгийн үнэтэй
Зах, худалдааны төвүүдэд махны үнэ өссөнтэй холбоотойгоор Монополын эсрэг газрынхан нийслэлийн зүүн чиглэлийн “Амгалан” зах, “Жанжин” худалдааны төвд ажиллажээ. “Амгалан” захад худалдаж буй махны үнэ өнгөрсөн оны 11-12 дугаар сард өсөлттэй байсан бол он гарснаас хойш нийлүү лэлт нэмэгдсэнтэй холбоотой тогтворжсон гэнэ.
22 цаг 14 мин
Алт, мөнгөний үнэ дахин дээд үзүүлэлтэд хүрэв
Дэлхий дахинд шинэ төрлийн худалдааны дайн дэгдэхээс эмээсэн хөрөнгө оруулагчид эрсдэлээс зайлсхийж эхэлснээр олон улсын зах зээлд үнэт металлын ханш огцом өсөж, түүхэн дээд түвшиндээ хүрснийг “Business times” сайт онцлов. Тухайлбал, Азийн хөрөнгийн биржүү дийн даваа гаргийн арилжаагаар унц алтны ханш 4690.59, мөнгөний үнэ 94.12 ам.доллар болон нэмэгджээ. Алтны ханш сүүлийн жилүү дэд тогтмол өсөж, унц нь 3000-4000 ам.долларын хооронд хэлбэлзэж байв. Харин ийнхүү богино хугацаанд 4600-4700 ам.долларт хүрсэн нь санхүүгийн зах зээлд урьд өмнө байгаагүй үзүүлэлт боллоо.
23 цаг 14 мин
Хятад иргэдэд 25 жилийн хорих ял оноолоо
Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн хэрэгт холбогдсон хятад иргэд, тэдэнтэй хамтарсан манай улсын харьяат хоёр хүнд ял шийтгэх шүүх хурал өчигдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд боллоо.
Өчигдөр 09 цаг 32 мин
“Баффало” түүхэн хар цувралаа зогсоож чадах уу
Үндэсний хоккейн лиг (NHL)-ийн “Баффало сэйбрс” багийн үүх түүх тун базаахгүй дээд амжилттай холбогддог. Тус баг 1970 онд NHL-д элссэн бөгөөд Стэнлийн цомд түрүүлж үзээгүй хамгийн олон жил болсон хоёр багийн нэг юм. Түүнчлэн плей-оффт оролцолгүй 14 жил болж байгаа нь тус лигийн түүхэн дэх хамгийн олиггүй амжилт төдийгүй Хойд Америкийн спортын дөрвөн том лиг дундаа ч нэгдүгээрт орох (бейсболын “Нью-Йорк Жетс” багийн хамтаар) “хар” амжилт билээ.
Уржигдар 17 цаг 30 мин
“Монголоос Барокко ертөнц рүү” үзэсгэлэнг Ромд дэлгэлээ
Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойн хүрээнд Бүгд Найрамдах Итали Улсын Ром хотын Боргезе галерейд “Монголоос Барокко ертөнц рүү” үзэсгэлэнг олны хүртээл болголоо. Эл үзэсгэлэнд манай улсын түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад бүртгэлтэй “Ногоон дарь эх” болон “Өндөр гэгээн Занабазар” хүрэл цутгамал дэлгэснээрээ онцлогтой бөгөөд ирэх сарын 22-ныг хүртэл толилуулах аж.
Уржигдар 16 цаг 30 мин
Н.Жоковичийн дээд амжилтын буухиа үргэлжилсээр
Австралийн нээлттэй тэмцээний хоёрдугаар тойрогт Н.Жокович дэлхийн чансааны 71 дэх теннисчин П.Мартинесийг 6:3, 6:2, 6:2-ын харьцаатай буулгаж авлаа. Ийнхүү серб теннисчин (38 нас) Мельбурнд 100 дахь ялалтаа байгуулж байна. Тэрбээр өмнө нь “Ролан Гаррос” (101), “Уимблдон” (102)-д 100 давсан ялалтын эзэн болоод байсан юм. Эл амжилтынхаа ачаар серб тамирчин хоёр “Их дуулга”-д 100 гаруй ялалт байгуулсан Р.Федерерийн амжилтыг эвдлээ. Хэрэв тэрбээр дахин гурван ялалт байгуулбал Австралийн нээлттэй тэмцээнд хамгийн олон удаа өрсөлдөгчөө ялсан (102) амжилтын эзэн болж түүхэнд нэрээ бичүүлэх юм.
Уржигдар 16 цаг 00 мин
Шар хад орчимд агаарын бохирдол маш их, аюултай түвшинд байна
Ташрамд, Улаанбаатар хотын агаарын чанарын өнгөрсөн долоо хоногийн мэдээгээр Баянхошуу, Налайх, Хайлааст, Толгойт орчимд хүхэрлэг хий, азотын давхар исэл, PM10, PM2.5 тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл хүлцэх хэмжээнээс 1.5-2.7 дахин их гарчээ.
Уржигдар 15 цаг 00 мин