Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Т.Доржханд: МАН-ын зарим гишүүн үндэслэлгүй гүтгэж буй нь буруу 

ХҮН намын дарга Т.Доржханд эрчим хүчний салбарт баримталж буй бодлогын талаар өчигдөр танилцуулав. Тэрбээр “Манай улсын эр­чим хүчний системийн 90 хувь нь нүүрс юм. Гэтэл нүүрсний станцыг санхүүжүүлэх төсөв байхгүй, гадаадаас санхүүжүүлэх улс олдохгүй болсон. Харин сэргээгдэх эрчим хүчний станц барих, санхүүжүүлэх боломж байна.
2026-09-15

Цаг уурын бөмбөлөг болон радиозондыг анх удаа татваргүй оруулж ирэв 

Засгийн газрын өнгөрсөн зургаадугаар сарын 24-ний 276 дугаар тогтоолоор судалгаа, шинжилгээнд ашиглах цаг уурын зарим тоног төхөөрөмж, хэрэгслийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлсөн билээ.
2026-09-15

Л.Энх-Амгалан: А.Ариунзаяа болон түүний нөхөд төрийг хагалан бутаргахаар оролдож байна 

Боловсролын сайд Л.Энх-Амгалан өчигдөр мэдээлэл хийв. Төсвийн тодотголд “Гэрт ойрхон сургууль” хөтөлбөр хэрэгжүүлэхэд зориулж 50 тэрбум төгрөг хуваарилсан. Үүнээс 9.8 тэрбумыг нь хувийн сургуулиудын тоног төхөө­рөмж шинэчлэхэд зориулна хэмээсэн. Мөн эдгээр сургууль дунд нь Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий хүний “Их засаг кинг” сургууль багтаж, 3.5 тэрбумын санхүүжилт авахаар төлөвлөсөн тухай мэдээлэл цацагдсан. Үүнд Боловролын сайд “Энэ бол Монголын төрийг хагалж бутаргах гэсэн оролдлого.
2026-09-15

Оргил ачааллын үеэр автобусны тоо, чиглэл, давтамжийг нэмэх үүрэг өглөө 

Нийслэлийн удирдах ажилтнуудын өчигд­рийн шуурхай хуралдаанаар улс, нийслэлийн төсвөөр хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтуудын явцыг хэлэлцэж, өвөлжилтийн бэлтгэл, авто замын засвар, шинэчлэлийн ажлыг шуурхайлахыг даалгалаа. Энэ онд хотод нийт 544 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж буйгаас барилга угсралт, их засварын 491 ажил 71 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
2026-09-15

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих ажлын явц 40 хувьд хүрчээ 

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумд барьж буй 90 МВт-ын хүчин чадалтай, жилд 360 сая кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэх боломжтой Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлын явц 40 орчим хувьтай байгааг мэдээллээ. 2030 оны тавдугаар сард ашиглалтад оруулах уг станц баруун бүсийг эрчим хүчээр бүрэн хангахаас гадна төвийн системийг ч дэмжинэ хэмээн тооцож буй юм.
2026-09-15

Дэлхийн хэмжээнд ховордсон 148 зүйлийн шувууны амьдрах орчныг хамгаална 

Дэлхийн хамгийн томоохон сүлжээ байгууллагуудын нэг Олон улсын амьд байгаль, шувуу хамгаалах холбооноос Бүгд Найрамдах Кени Улсын Найроби хотноо зохион байгуулж буй Шувуудын нүүдлийн замын дээд хэмжээний уулзалтад 120 орны 125 түнш байгууллагын төлөөлөл болон судлаач, экологичид оролцож байна. Үүнд манай улсаас Монголын зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн судлаачид оролцож буй аж. 
2026-09-15

“Мера сервис” ХХК-д ажиллаж байсан залууст торгох ял шийтгэв

“Очир-ундраа” ХХК-ийн харьяа уул уурхай, дэд бүтцийн үйл ажиллагаанд ашигладаг тэсэлгээний хэрэгсэл, тэсрэх бодис үйлдвэрлэгч “Мера сервис” компанийн удирдах албан тушаалтнуудад эрх мэдлээ урвуулсан хэрэгт холбогдсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Уг хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өчигдөр нээлттэй хэлэлцэн шийдвэрлэлээ. 
2026-09-15

ШШГЕГ-ын удирдлага салбарын сайдынхаа шахалтыг эсэргүүцлээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (ШШГЕГ)-ын дарга, бригадын генерал А.Намсаманд тэргүүтэй удирдлага өчигдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд болон ХЗДХЯны эрх бүхий албан тушаалтны байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж байгаа талаар мэдээлэл хийлээ.
2026-09-15

Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсээс гаргасан мэдээллээр бэлчээрийн ургамлын ургалтын байдал есдүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд сайн, 40 гаруй хувьд дунд, 10 орчим хувьд муу байна. Үүнд, Сүхбаатар, Дундговийн зарим, Өмнөговь, Говь-Алтай, Хэнтийн ганц нэг сумдын зарим хэсгээр муу.
2026-09-14

Цагаан нөмрөгтэй алуурчдад цаазын ял оноосон нь 

Нацист Германы дээд удирдлагын хэргийг Нюрнбергийн шүүхээр шийдвэрлэсэн эхний буюу гол хуралдаан болсноос хойш 12 удаа уг хэргийг хэлэлцсэнээс хамгийн жихүүцэм нь 1946 оны аравдугаар сарын 25-нд эхэлсэн байдаг. Энэ нь бөөнөөр хорих лагерьт байсан хүмүүс дээр туршилт хийсэн гуравдугаар Рейхийн эмч нарын үйлдсэн хэргийг шүүсэн хурал байсан аж. Хэрэгтний суудалд 20 эмч, төрийн гурван ажилтан сууж байв. Уг ажиллагаа түүхэнд “Карл Брандтын эсрэг АНУ” нэрээр бичигдэж үлдсэн байна. Гол буруутан нь фюрерийн хувийн эмч. Түүнийг зургаан хүний хамт цаазаар авсан.
2026-09-14

Аюулт үзэгдэл, ослоос 3963 хүний амь аварчээ 

Улсын хэмжээнд он гарснаас хойш эхний найман сарын байдлаар гамшиг, аюулт үзэгдэл, ослын 3545 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 3963 хүний амь аварч, 54.6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгө авран хамгаалжээ.
2026-09-14

Халтар хотоо хариуцсан хүмүүс нь өөрсдөө цэвэрлэ

Хүүхэд, залуус сайн дураараа нэгдэж, өнгөрсөн бямба гарагт Тусгаар тогтнолын талбайг угааж, цэвэрлэв. “Цэмбэгэр Улаанбаатар” төслийг санаалчлагч А.Ням-Од энэхүү цэвэрлэгээг зохион байгуулсан бөгөөд тав дахь удаагийн эл арга хэмжээнд 500 орчим хүүхэд оролцсоныг онцолсон. Гэвч энэ сайрхах хэрэг мөн үү.
2026-09-14

Шатахууны нийлүүлэлт, газрын тосны хайгуул, олборлолтыг өсгөхөд урд хөрштэй хамтрах нь 

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дам­динням БНХАУ-ын Газрын тосны кор­порац (China national petroleum corporation CNPC)-ын удирдлагатай уулзаж, хоёр улсын газрын тосны салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гар­гах, дараагийн 20 жилийн стратегийн түншлэлийг өргөжүүлэх асуудлаар санал тавьж, хамтран ажиллахаар тохиролц­сон байна.
2026-09-14

Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Насантогтох 12-оос дээш жил хоригдохоос эмээж, ял тохиролцов 

Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон зарим хүнийг 40 сая төгрөгөөр торгоод өнгөрсөн нь хүмүүсийн дунд бухимдал үүсгэж, төрд итгэх иргэдийн итгэлийг ч хөсөрдүүлэн, шүүх, шүүгчийн нэр хүндэд ч сөрөг нөлөө үзүүлэх болсон. Өөрөөр хэлбэл, АН-ынхан эрх барьж байх жилүүддээ боловсруулан 2015 оны арванхоёрдугаар сарын 3-нд УИХ-аар батлуулж, МАН-ынхны үед буюу 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуульд тухайн үеийн эрх баригчид өөрчлөлт оруулахдаа авлигын төдийгүй зарим онц хүнд гэмт хэрэгт оноох ял шийтгэлийг хэт хөнгөрүүлсэн байдаг.
2026-09-14

Долоон аймагт тарвага агнах зөвшөөрөл олгожээ 

БОУАӨЯ-наас Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Төв, Увс, Ховд, Хөвсгөл аймагт 5000 гаруй тарвага агнах зөвшөөрөл олгожээ. Үүний дагуу иргэд байгаль хамгаалагчийн зөвшөөрөл авч, амьтны нөөц ашигласны төлбөр төлснөөр аравдугаар сарын 15 хүртэл дээрх аймгийн нутаг дэвсгэрт тарвага агнах, барих боломжтой болов.
2026-09-14

“Эрдэнэт үйлдвэр”-ийн молибдены баяжмалыг анх удаа биржээр арилжив 

“Эрдэнэт үйлдвэр”-ийн молибдены баяжмалын анхны арилжааг өнгөрсөн баасан гарагт Монголын хөрөнгийн биржээр хий­жээ. Уг арилжаагаар 44 хувиас багагүй агуулгатай нойтон болон хуурай нийт 988 тонн баяжмалыг доод үнээр буюу 28 317 орчим ам.доллароор борлуулсан байна. Ингэснээр молебдины баяжмалыг зах зээлийн нөхцөлд тохируулан борлуулах, худалдан авагчдын оролцоог нэмэгдүүлэх, борлуулалтын сувгийг өргөжүүлж, борлуулалтын үр ашиг, ил тод байдлыг нэ­мэг­дүүлэх боломж нэмэгдэж буй гэнэ. 
2026-09-14

ТАНИЛЦ: Энэ долоо хоногт цахилгаан таслах хуваарь

Түгээх сүлжээний төлөвлөгөөт засвар нь "Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм" "Эрчим хүчний тоног төхөөрөмж, байгууламжийн техник ашиглалтын дүрэм"-ийн дагуу хийдэг тул хэрэглэгч та зарласан хугацаанд хэрэглээгээ түр зохицуулж, хүлээцтэй хандахыг УБЦТС ТӨХК-иас хүслээ.
2026-09-14

Р.ГОНЧИГДОРЖ: Парламент нээлттэй байна гэж мэдээллийг хяналтгүй урсгахыг хэлэхгүй 

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 36 жилийн ойн өдөр өчигдөр тохиов. Энэхүү ойн өдрийг тохиолдуулан УИХ -ын Тамгын газраас “Нээлттэй парламент: Парламентат ёсны хөгжил, чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг Үндэсний номын санд зохион байгууллаа. 
2026-09-14