Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

Эрчим хүчний салбарын 48 үйлдвэр, компани алдагдалтай ажиллаж байна

Эрчим хүчний салбарт 2026-2028 он хүртэлх гурван жилийн хугацаанд нийт 1.1 их наяд төгрөгийн татаас олговол иргэдэд тарифын огцом дарамт учруулахгүйгээр 2028 оноос үнийг чөлөөлөх боломжтой гэж салбарын яам тооцоолжээ. Үүнээс 600 орчим тэрбум төгрөгийг энэ онд, 300 тэрбумыг ирэх жил, үлдсэнийг нь 2028 онд олгохоор болсныг Сангийн сайд мэдэгдэв. Мөн тус салбарын 27 үйлдвэр, компанийн давхардсан чиг үүргийн орон тооны цалингийн зардлаас 24 тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэсэн тооцооллыг гаргасан аж.
2026-03-30

ЧУУЛГАН: Г.Занданшатарыг Ерөнхий сайдын үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Тэгвэл уг асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Дараагийн Ерөнхий сайд томилогдтол тэрбээр Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллах юм.
2026-03-27

Нэрт хөгжмийн зохиолч Соронзонболд агсныг дурсав

Хөгжмийн зохиолч С.Соронзонболд агсанд зориулсан эрдэм шинжилгээний хурал өчигдөр Төв номын сангийн хурлын танхимд боллоо. Үүний хүрээнд СУИС-ийн Соёл, урлаг судлалын хүрээлэн, Монголын хөгжмийн зохиолчдын холбоо, “Соронзонболд сан”-гаас илтгэл тавьж хэлэлцүүлсэн.
2026-03-27

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд өнөөдрөөс Төрийн далбаа мандуулж эхэлнэ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга А.Баярын санаачилсан “Эх оронч сурагч” хөтөлбөр өнгөрсөн жил нийслэлийн ерөнхий боловсролын 64 сургуульд амжилттай хэрэгжиж хүүхэд, залуучуудыг эх орныхоо үнэт түүх, өв соёлоор бахархдаг, хариуцлагатай, ёс зүйтэй иргэн болгон төлөвшүүлэхэд онцгой ач холбогдол өгөөд байна.
2026-03-27

Орон даяар гамшгийн аюулын дуут дохио дамжууллаа

Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор баталсан Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журмын дагуу жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагт орон даяар дуут дохио ажиллуулдаг уламжлалтай. Үүний дагуу өчигдөр 16.00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дуут дохио дамжуулж, иргэд болон аж ахуйн нэгжүүд гамшгаас хамгаалах дадлага, сургуулилтад хамрагдлаа.
2026-03-27

Согтууруулах ундааны шошгын стандартыг шинэчлэв

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын дагуу “Согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавигдах шаардлага”ыг баталжээ. Энэ оноос эхлэн шинэчлэн мөрдүүлж буй уг шаардлагыг согтууруулах ундааг ууснаар хэрэглэгчдэд үүсэх эрсдэл, сөрөг нөлөөг ойлгуулах, хэрэглээг хянахад дэмжлэг үзүүлэх зорилготой гэв.
2026-03-27

Зорчигчдоо авдаггүй жолооч нарыг торгож эхэлжээ

Нийслэлд ажил эхлэх, тарах үед авто зам түгжирч, автобус иргэдийг удаан хүлээлгэхээс гадна ирсэн хэд нь “дүүрэн хүнтэй” гэх шалтгаанаар буудлаас зорчигчдоо суулгахгүй хаяад явах үзэгдэл хавтгайрсан. Дүрэм журмаараа бол нийтийн тээвэр зогсоол бүрд хуваарийн дагуу зогсож хүнээ буулгаж, суулгах ёстой. Гэвч үүнийг мөрдөхгүй байгаа учраас иргэд Нийтийн тээврийн бодлогын газарт энэ талаар гомдол мэдүүлсний дагуу жолооч нарт арга хэмжээ авч эхэлсэн байна.
2026-03-27

Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно

Энэ онд нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаанд шинээр холбож, 70 мянган айл өрхийн цахилгааны хүчдэлийг сайжруулахаар төлөвлөсөн. Тодруулбал, гэр хороолол, зуслангийн бүс болон шинээр суурьшсан бүсүүдийн айл өрхийн цахилгааны хэрэгцээг хангах, хүчдэлийг нэмэгдүүлэхээр шаардлагатай төсвийг шийдвэрлэж, 29 байршилд ажлыг эхлүүлээд байна. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо, Гачуурт орчимд УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл болон холбогдох албаныхан ажиллалаа.
2026-03-27

Нөөцийнх дуусаагүй байхад “нойтон” махны үнэ тэнгэрт хадлаа 

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн нэдүгээр сарын 20-ноос эхлэн 385 цэгээр нөөцийн мах жижиглэнгээр худалдаж буй билээ. Тэгвэл нөөцийн мах зарагдаж дуусаагүй байхад шинэ махны үнэ тэнгэрт хадсанд иргэд бухимдалтай байна. 
2026-03-27

Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв

Цаг уурын байгууллагын гаргасан ирэх сарын цаг агаарын төлөвөөр сарын эхээр нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж, олон жилийн дунджаас хүйтэн, говь талын нутгаар салхи шуургатай байх төлөвтэй байна.
2026-03-27

“Монголын геологи, хайгуул-2026” чуулганыг эхлүүллээ 

Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооноос (МҮГХ) жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын геологи, хайгуул-2026” чуулга уулзалтыг өчигдөр эхлүүллээ. Хоёр өдөр үргэлжлэх уг арга хэмжээг энэ удаа “Хариуцлагатай хайгуул” сэдвийн хүрээнд өрнүүлж, салбарын ил тод байдлыг хангах, оролцогч талуудын нийгмийн хариуцлага, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх болон байгаль орчинд ээлтэй ажиллах, технологийн хөгжлийг нэвтрүүлэхэд анхаарах зорилгоор зохион байгуулж байна.
2026-03-27

Хугацаат цэргийн хоёр алба хаагч маргалдаж, нэгнийгээ гэмтээжээ

Зэвсэгт хүчний дугаар ангийн байлдагч бусдад зодуулж, хүнд гэмтэл авч, ухаан санаа нь орон, гаран эмнэлэгт байна гэх агуулгатай мэдээлэл олон нийтэд хүрсэн. Тэгвэл болсон үйл явдлын талаар Зэвсэгт хүчний жанжин штаб (ЗХЖШ)-аас өчигдөр мэдээлэл өгөв. Тус штабын Барилга инженерийн цэргийн штабын дарга, хурандаа Б.Дорждэрэм “Гуравдугаар сарын 22-ны 17.00 цагийн үед Баянхонгор аймагт байрладаг манай Барилга инженерийн цэргийн штабын харьяа ангид бие биедээ захирагдахгүй буюу хугацаат цэргийн хоёр алба хаагч хоорондоо харьцааны зөрчил гаргасан.
2026-03-27

Б.Энхтүвшин: Энгийн АИ-92 шатахуунаас бусад төрлийн шатахууны үнийг 300–350 төгрөгөөр нэмэгдүүлнэ

АҮЭБ-ийн дэд сайд Б.Энхтүвшин шатахууны үнэ, нийлүүлэлттэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр, "Дэлхий нийтэд үүсээд байгаа дайны нөхцөл байдлаас болж, 100 гаруй улсад шатахууны онцгой байдал үүсээд байна.  Дэлхийн 90 гаруй улс нефтийн хомсдолд орж, хязгаарлалт хийсэн байна. Төсвөөс санхүүжилт олгох зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Үүний хүрээнд нефть бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт оруулах зайлшгүй нөхцөл байдал үүссэн талаар та бүхэнд мэдээлэл хүргэж байна.
2026-03-27

Гурван сургууль стандартын жишиг гал тогоотой боллоо

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын олонх нь өнөөдрийг хүртэл жишиг гал тогоогүй, байгааг нь зохицуулж, журамладаг нэг ч стандартгүй явж ирсэн. Боловсролын яамнаас ч сургуулиудын 50 гаруй хувь нь стандартын шаардлага хангахгүй гал тогоотой буюу зориулалтын бус орчинд хоол үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж буйг судалсан байдаг.
2026-03-27

Дроноор цус, цусан бүтээгдэхүүнийг тээвэрлэж 2533 үйлчлүүлэгчийн амь насыг аварчээ

Цусны сэлбэлт судлалын үндэсний төвөөс энэ сарын 26-ны өдөр дроны тусламжтайгаар цус, цусан бүтээгдэхүүнийг агаараар тээвэрлэн 10 минутын хугацаанд шуурхай хүргэж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүлээлгэн өглөө.
2026-03-27

Тусгай хамгаалалттай газар нутгийн замын зургийг олон улсын жишгээр боловсруулах нь 

Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн замын зураг, стратегийн баримт бич­гийг боловсруулах ажлыг албан ёсоор эхлүүл­лээ. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Монголын байгалийн өв сан хамтран хэрэгжүүлж буй “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийн хүрээнд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-тэй хамтран энэхүү ажлыг эхлүүлж буй талаараа өчиг­­дөр мэдээлэв.
2026-03-27

Бага насны хүүхэдтэй эцэг, эхийн ажлын цагийг богиносгохыг хуулийн төсөлд тусгажээ

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн батлуулж, “Чанартай амьдрал-гэр бүлийн гишүүдийн оролцоо” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан. Үүний хүрээнд ГБХНХЯ-наас Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай анх­­­­дагч хуулийн төслийг боловсруулж, өчиг­­­дөр олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ. Уг хуулийн төсөл нь гэр бүлд ээлтэй орчин бүр­дүүлж, ажил, амьд­ралын тэнцвэрт байдлыг хангах, гишүүдэд нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх тогтолцоог бэхжүүлэхэд чиглэж буйгаараа онцлогтой. 
2026-03-27

Б.Алтанчимэг дэлхийд чансаагаараа VII байрт жагсав

Олон улсын холимог тулааны холбооны энэ оны шинэ­ чилсэн чансаагаар “Их засаг” их сургуулийн аюулгүй байдал, эрх зүйн ангийн оюутан, ОУХМ Б.Алтанчимэг залуу­ чуудын ангилалд VII байрт бичигджээ.
2026-03-26