ХХЕГ-ын Нууцын албаны ажилтнуудыг шүүхэд шилжүүллээ
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Эрдэнэдалайд нэг жил хорих ял шийтгэсэн бол Ч.Бат-Амгалан, Б.Батцэнгэл, О.Бямбадэлгэр, У.Батболд нарыг 5.4 сая, хил хууль бусаар нэвтрүүлсэн хэрэгт албан тушаалаа ашиглан оролцсон хилчин шалгагч Т.Мөнхзул болон иргэн Я.Ганбаатар нарыг 10.8 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн аж. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын гомдлыг үндэслэн хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээсэн юм.
2023-04-12
10-16 насны хүүхэд хүчирхийлэлд өртөх магадлал өндөр хувьтай гарчээ
Хүүхэд хамгааллын 108 дугаарын утсанд өнгөрсөн онд 6442 дуудлага ирснээс 5153-ыг нь шийдвэрлэсэн байна. Он гарснаас хойш 1759 дуудлага, мэдээлэл ирснээс шийдвэрлэлт 40.3 хувьтай гарсан гэнэ. Нийт дуудлагын 95.8 хувь нь бие, махбодийн хүчирхийлэл, 34.6 хувь нь сэтгэл санааны, 24.8 хувь нь үйл хайхрах хүчирхийлэл байжээ. Мөн 10-16 насны хүүхдүүд хүчирхийлэлд өртөх магадлал өндөр байна. Учир нь хүчирхийллийн 74 орчим хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгддэг гэнэ.
2023-04-10
“Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий инженер Д.Батмөнх “Шүүр”-т өртөх үү
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлын I орлогч Т.Батмөнх нарт холбогдох албан тушаалаа урвуулан ашигласан хэргийг Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянаж байна. Эх сурвалжуудын мэдээлснээр тус шүүхийн шүүгч нь урьдчилсан хэлэлцүүлгийг энэ сарын 24-нд хийхээр товлож буй гэнэ.
2023-04-10
Д.Мөнх-Эрдэнээс бусдад нь торгох ял оноолоо
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.Мөнх-Эрдэнэд 3 жил 10 сар хорих ял оноож, нийтийн албанд ажиллах эрхийг нь 5 жилээр хассанаас гадна 2.7 сая төгрөгөөр торгосон талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл түүний хамжигч нарт дараах ялыг оноожээ.
2023-04-06