Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаярт яллах дүгнэлт үйлдүүлнэ
УИХ-ын гишүүн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Ц.Батбаярт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ. Түүнийг нийслэлийн Нийтийн тээврийн газар (НТГ)-ын дарга асан Ч.Сайханбаяр тэргүүтэй хүмүүсийн хамт 2023 оны аравдугаар сарын 31-ний шөнө АТГ-ынхан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд саатуулж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид албадан саатуулж байсан билээ.
2024-10-07
ELFC гэх коиноор иргэдийн мөнгийг угаасан албан тушаалтны хэргийг шүүх хэлэлцэнэ
Монголчуудын нэг хэсэг хошуурч дагасан коинтой холбоотой, бусдын хөрөнгийг залилсан байж болзошгүй үйлдлүүдийг цагдаагийн байгууллага шалгаж, заримыг нь шүүхэд шилжүүлээд буй билээ. Гэвч шүүх, шүүгч нар энэ төрлийн хэргийг шийдвэрлэх туршлагагүйгээс үү, эсвэл ooр шалтгаан байдгаас уу, нэгийг нь ч шийдвэрлээгүй гэхэд хилсдэхгүй. Тодруулбал, IHC коин гаргаж иргэдийн их хэмжээний хөрөнгийг татан төвлөрүүлж, буцаан олгоогүй хэрэгт яллагдагчаар татагдсан “Ихбит” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал О.Мөнхжин, гүйцэтгэх захирал Б.Гантиг нарт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн ч шүүгч Т.Батжаргал прокурорын хяналтад буцаасан.
2024-10-02
НӨАТ-ын хуурамч падаан ашигласан хүмүүсийг шүүхэд шилжүүлэв
Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын хуурамч падаан ашиглаж, татвараас зайлсхийсэн хэрэгт нэг бус аж ахуйн нэгжийн удирдлага ял шийтгүүлээд буй. Тэгвэл тэдэнд хууль бус үйлдэл хийх боломжийг бүрдүүлж байсан хүмүүст прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлджээ. Тодруулбал, иргэн Д.Болортуяа, Х.Ариунболд, Г.Баяртуяа нар бүлэглэн 2022 оны есдүгээр сараас 2023 оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд фэйсбүүкт “НӨАТ зарна, шивнэ” гэсэн
2024-09-25
Их хэмжээний нойтон тарвага тээвэрлэж явжээ
Чингэлтэй дүүргийн “Гүнт” шалган нэвтрүүлэх цэгээр хууль бусаар их хэмжээний тарваганы тулам тээвэрлэж явсан этгээдийг Экологийн цагдаагийн албаны алба хаагчид илрүүллээ.
2024-09-24
Мансууруулах төрлийн 17кг ургамал тээвэрлэж явсныг илрүүллээ
32-33 насны “З”, “Б” нар нь өөрийн эзэмшлийн автомашиндаа сэтгэцэд нөлөөт мансууруулах төрлийн “Каннабис” ургамал 17 кг-ыг тээвэрлэж явсныг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн алба хаагчид илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
2024-09-13
Ерөнхийлөгчийн сэтэрлэсэн морийг хулгайлсан казах эрийг яллагдагчаар татжээ
Манай орны хамгийн өндөр уул болох Алтай Таван богд хайрхны тэнгэрийг тайх ёслол өнгөрсөн долоодугаар сарын 22-нд болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцон, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын малчин Ч.Хэнзхүүгийн цагаан бор морийг сэтэрлэсэн билээ. Гэтэл тухайн өдөр нь уг сэтэрлэсэн морийг Баян-Өлгий аймгийн харьяат, “Довой” гэх хочтой А.Алдаберген гэх хүн ижил сүрэгтээ нийлсэн байхад нь хулгайлж, хадгийг нь урж хаян хөтөлж явсныг адууны эзэн тогтоосон юм.
2024-09-11
Сургууль, автобусны буудал орчимд халаасны хулгай ихэсжээ
Хичээлийн шинэ жил эхэлснээс хойших буюу энэ оны есдүгээр сарын 1-5-ны хооронд цагдаагийн байгууллагад "Халааснаасаа эд зүйлээ алдсан" гэх 36 иргэнээс дуудлага мэдээлэл ирүүлсэн. Дээрх хулгайлах гэмт хэргүүдийн дийлэнх нь Нийслэл хотын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бөгөөд иргэд гудамж талбай олон нийтийн газар, сургуулийн орчин, автобусны буудал орчимд явж байхдаа халаасны хулгайн гэмт хэрэгт өртөж хохирсон байна.
2024-09-06