Нийслэлийг өмхий үнэрт автуулсан “Эко стандарт петролиум”-ын захирлыг дахин шалгана
Үүнийг нягтлахаар НОБГ, НБОГ, НЦУГ, УСУГ-ын хамтарсан ажлын хэсэг “Дүнжингарав” орчмоос эхлэн Налайх дүүргийн нутаг дэвсгэр хүртэл шалгаад, бохирын магистрал шугам руу автомашины асло, тос хийснээс болсон гэж дүгнэсэн юм. Тодруулбал, 2023 оны аравдугаар сарын 11-ний 21.00 цагийн үед химийн хортой болон аюултай бодисыг Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг, Хонхор дахь хэрэглээний бохир усыг татан зайлуулах 50 см-ийн диаметртэй төв коллектор шугамд нийлүүлснээс өмхий үнэр нь өнгөрөгч оны аравдугаар сарын 12-нд нийслэлчүүдийг утсан гэж дүгнэсэн.
2024-07-05
Экологийн цагдаагийн албаны хахууль авсан ажилтнуудад ял шийтгэлээ
Экологийн цагдаагийн албаны Эргүүл, хяналт шалгалтын хэлтсийн цагдаагаар ажиллаж байсан хоёр хүн болон тэдэнд хахууль өгсөн иргэнд холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн даваа гарагт хэлэлцэн шийдвэрлэлээ. Эргүүлийн цагдаа, ахлах ахлагч М.Сүхбаатар, дэд ахлагч Х.Бөхбат нар Сонгинохайрхан дүүргийн нутаг, Баруунтуруун дахь шалган нэвтрүүлэх товчоонд албан үүргээ гүйцэтгэж байхдаа хууль бусаар мод тээвэрлэж явсан иргэн Э.Тэнгисээс мөнгө авсан хэрэгт яллагдагчаар татагдсан аж.
2024-07-04
Нүүрс тээврийн компаниудаас хахууль авсан байцаагчид яллах дүгнэлт үйлджээ
Эдгээрийн нэг нь дээрх албан тушаалтантай холбоотой, “Нүүрсний” гэх хэргийн хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан аж. Хил, гааль, мэргэжлийн хяналтын албан тушаалтнууд холбогдсон 21 яллагдагчид холбогдох хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь шүүх нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан бөгөөд тэдний нэг нь Гашуунсухайт боомт дахь Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан О.Төрбаяр гэнэ.
2024-07-04
“Шинжаан шинфа”-гийн эрхийг шилжүүлэхээр халдсан хүмүүсийг гэм буруутайд тооцов
Энэ хэрэгт яллагдагчаар татагдсан өвөрлөгч иргэн Б.Эрдэнэдалайгийн хувьд манай улсад нэвтрэх виз авалгүй Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дахь Хангийн боомтоор БНХАУ-аас ачуулсан буйданд бүгж, ачааны машинаар тээвэрлүүлэн орж ирсэн нэгэн. Ийнхүү хууль бусаар орж ирээд бичиг баримтаа хууль ёсных болгохын тулд хойд хилээр нэвтэрсэн гэх тамга даруулсан хэрэгтээ хилийн шалган нэвтрүүлэх албаны ажилтнуудын хамт ял шийтгүүлсэн юм. Т.Хүрэлжанжингийн тухайд БНСУ-ын иргэнтэй хамтарч Л.Чинбат, Л.Гүндалай тэргүүтэй олон айлаас эд зүйл хулгайлсан хэрэгт яллагдагчаар татагдсан нэгэн билээ.
2024-07-04
Хөтчөөр ажиллаж байсан 15 настай хүү нууранд осолджээ
Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн Хэрхлүүр нуур орчимд мориор аялж явсан 40 хүний хөтчөөр ажиллаж байсан 15 настай хүүхэд усанд живж амиа алджээ. “Хүүхэд сураггүй алга болсон” тухай дуудлага өнгөрсөн сарын 28-ны 22.30 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Үүний дагуу Эрдэнэ сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн болон цагдаагийн алба хаагчид, ар гэрийнхэнтэй нь хамтран өнгөрсөн сарын 29-ний 00.53 цагт сумаас гарч, 100 км замыг туулан 19.53 цагт газар дээр нь очсон гэнэ. Хүүг эрэн хайх ажлыг зохион байгуулж, цогцсыг нь Хэрхлүүр нуураас гаргажээ.
2024-07-02
Бага насны охинтой бэлгийн харилцаанд орсон цагдаа нарыг шүүхэд шилжүүлэв
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт ажиллаж байгаад холбогдсон хэргийнхээ улмаас чөлөөлөгдөөд буй О.Э, Н.Э, О.Э, Л.Б нарт Эрүүгийн хуулийн 12.1-4 дэх хэсгийн “Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэх заалтын дагуу НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст анх шалгаж эхэлсэн хэргийг иргэдийн хардлага, хохирогчийн ар гэрийнхний хүсэлтээр УЕПГ-аас өнгөрсөн дөрөвдүгээр сард харьяалал тогтоож, АТГ-т шалгуулахаар болсон билээ.
2024-07-02
Уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер шороонд дарагдаж амиа алджээ
Хэнтий аймгийн Дархан сумын нутагт “Бор- Өндөр”-ийн жоншны орд газрыг түшиглэн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд олон байдаг. Тэдний уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа, түрээс, геологийн суурь судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Автофорд” ХХК-ийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын инженер нь шороонд дарагдаж амиа алджээ.
2024-07-01
Гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 786 гомдол, мэдээлэл бүртгэгджээ
2024 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нийт 786 гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй нь315, зөрчлийнх нь 471 байсан гэнэ. Нийт гомдлын 608-ыг нь шийдвэрлэсэн бөгөөд үлдсэн 178 мэдээллийг өдгөө шалгаж буй аж. Түүнчлэн гэмт хэргийн шинжтэй гомдлын 65.8 хувь нь сонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараасан гэх үйлдэл гэдгийг цагдаагийн байгууллагаас онцолсон юм.
2024-06-27
“Бэлтэсмөрөн”-гийн удирдлагын хэргийг 60 хоногийн дотор дахиж шалгана
Сүлжээний залилангийн аргаар Хөвсгөл аймгийн 2595 иргэнээс 45.4 тэрбум гаруй төгрөг мэхлэн авч, мөнгө угаасан хэрэгт холбогдсон “Бэлтэсмөрөн” ХХК-ийн удирдлагад холбогдох хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр анхан шатны шүүх шийдвэрлэлээ. Тус аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тавдугаар сарын 29-нөөс “Бэлтэсмөрөн” ХХК-ийг үүсгэн байгуулагч С.Ганбаатар, гүйцэтгэх захирал Г.Нямдэлгэр, Г.Пүрэвсүрэн, Р.Бузмаа, Н.Уяабор, Г.Нямдалай, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарын гэм буруутай, эсэхийг хэлэлцэж, 11 дэх өдрөө шүүхийн хэлэлцүүлгийг дуусгасан юм.
2024-06-27
Сургуулийн хичээлийн байрны модыг хувийн компанид олгосон Засаг даргыг шүүхэд шилжүүлэв
Ерөнхий боловсролын зарим сургуулийн хичээлийн байр хүрэлцэхгүйгээс гурван ээлжээр хичээллэх тохиолдол бий. Гэтэл зарим сургууль шинэ байртай болоход хуучныг нь албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан хувийн аж ахуйн нэгжид олгосон явдал ч гарчээ. Тодруулбал, Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргаар ажиллаж байсан П.Алтангэрэлд Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэх заалтын дагуу тус аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлджээ
2024-06-27