Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

“Эрдэнэ зам” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагад дахиад яллах дүгнэлт үйлдэв

“Бишрэлт холдинг”-ийн охин компани болох “Эрдэнэ зам”-ыг залилж авсан гэх хэрэг олон жил шүүх, прокурор, мөрдөх байгууллагын дунд “шидэгдэж” байсан. “Бишрэлт холдинг”-ийнхон уг компанийн гүйцэтгэх захирлаар 2013 онд Г.Өлзийдүүрэн гэх хүнийг томилсон гэдэг. Түүнээс хойш удалгүй Г.Өлзийдүүрэн нь “Компанийн 100 хувийн хувьцааг над руу шилжүүлчих.
2026-04-07

С.Жамбалжамц “Tour of flanders”-д уралдсан анхны монгол тамирчин боллоо

Бельги улсад зохион байгуулсан мэргэжлийн дугуйчдын дээд ангиллынхны оролцдог “Tour of flanders” уралдаанд Монголын дугуйн үндэсний шигшээ багийн тамирчин, Испанийн “Burgos burpellet BH” багийн легионер С.Жамбалжамц хурд сорьжээ. Энэ удаагийн уралдаан ширүүн бороотой, хүчтэй салхитай, цаг агаар хүнд нөхцөлд болж дугуйчдын тэсвэр хатуужлыг шалгасан аж.
2026-04-07

Зам, тээврийн яам дараах гурван томоохон чиглэлд илүү түлхүү анхаарч ажиллана

Зам, тээврийн сайдын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр (2026.04.07) боллоо. Хуралдааны эхэнд, сайд Б. Дэлгэрсайхан Засгийн газрын 2026 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн хуралдаанаас гарсан бодлого, шийдвэрийг танилцуулж, Ойрх Дорнодод үүсээд буй нөхцөл байдлын улмаас газрын тосны үнийн өсөлт, хомсдол бий болж байгаатай холбогдуулан байгууллага бүр түлш, шатахууны нөөцийг оновчтой бүрдүүлж, тээвэрлэлтийг тасалдуулахгүй байхад онцгой анхаарахыг үүрэг болгов.
2026-04-07

45 сая төгрөгийн орлогоо нотолж чадаагүй албан тушаалтны хөрөнгийг хураажээ

АТГ-аас нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого нэмэгдсэн нь хууль ёсных, эсэхэд хяналт шалгалт хийдэг. Энэ хүрээнд Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан тушаалтнуудын хувийн ашиг со­нирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийнхэн шалгахад Худалдаж авах ажиллагааны албаны ахлах мэргэжилтэн А.Алтангэрэлийн хөрөнгө нэмэгдсэн байжээ. Үүнийг нь уг албан тушаалтнаас тодруулахад үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй гэнэ.
2026-04-07

Б.Ренчинпэлжээ аваргын бүсний эзнээр тодров

АНУ-ын Нью-Йорк мужийн Албани хотод болсон чөлөөт бөхийн “Journeymen wrestling world сlassic” залуучуудын олон улсын тэмцээнд есөн орны 480 тамирчин зодоглолоо. Эл тэмцээнд Монголоос долоон тамирчин улсаа төлөөлөн оролцсоноос 65.8 кг-ын жинд “Шинэ үеийн баг” клубийн тамирчин Б.Ренчинпэлжээ долоон тойрогт дараалан ялж, аваргын бүсний эзнээр тодров.
2026-04-07

Мэдээллийн технологийн үндэсний паркийн дансыг битүүмжилснийг цуцлах ёстой гэв

Мэдээллийн технологийн үндэсний паркийн (МТҮП) үйл ажиллагаа зогсох эрсдэлд орсон талаар өчигдөр гүйцэтгэх захирал Ж.Золзаяа нь мэдээлэв. Тэрбээр “Өргөө-2 кино театрт түрээслүүлж байсан төрийн өмчийн талбайг хуулийн дагуу МТҮП буцаан авсан. Шүүхийн явцад тус кино театрыг тохижуулахад зарцуулсан 5.4 тэрбум орчим төгрөгийг нэхэмжилсэн ч бид 791 сая болтол бууруулсан.
2026-04-07

Борооны ус зайлуулах шугам хоолойн цэвэрлэгээ үргэлжилж байна

Авто замын борооны ус зайлуулах шугамын хэвийн үйл ажиллагааг хангах, үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор төлөвлөгөөт цэвэрлэгээний ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Тухайлбал, СХД-ийн 8, 9, 18 дугаар хороо, Баянхошуу дэд төв, Жанцан болон Хайгуулчдын гудамжны борооны усны шугамын цэвэрлэгээг хийж гүйцэтгэлээ. Цэвэрлэгээний ажлын хүрээнд шугам хоолойд хуримтлагдсан лаг, хог хаягдлыг бүрэн зайлуулж, ус нэвтрүүлэх чадварыг сайжрууллаа.
2026-04-07

100 саяын хахууль авсан татварын байцаагчдыг шүүхэд шилжүүлэв

Нийслэлийн татварын газрын хяналт шалгалтын улсын байцаагч А.Бадам, Б.Цогт-Очир нарын албан тушаалаа урвуулж, бусдаас их хэмжээний хахууль авсан хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Дарцагт ноёд групп” ХХКийн татвар төлөлтөд дээрх хоёр байцаагч шалгалт хийсэн аж.
2026-04-07

Өөрийнхөө болон хурлынхаа эсрэг үйл хөдлөл хийгээд байгаа А.Баяр юунд шунаад байна вэ

Өнгөрсөн сонгуулиар нийслэлийн ИТХ хэн ч мэдэхгүй  А.Баяр гэдэг даргатай болсон билээ. Намтар түүхийг нь харвал эмч мэргэжилтэй гэх ч чагнуур зүүж, өвчтөн эмчилж байсан, эсэх нь эргэлзээтэй. Аав Мээрэнгийн Амарбаясгалан нь 2007 оноос хойш БНХАУ-ын иргэн Hurilesha буюу Сайннамарын Хүрэл гэгчтэй “Умардын ган” ХХК-ийг хамтран эзэмшиж ирсэн.
2026-04-07

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ АТГ-т очиж гэрчийн мэдүүлэг өглөө

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АТГ-т очиж, дөрвөн цаг гаруйн хугацаанд гэрчийн мэдүүлэг өглөө. Тэрбээр өнгөрсөн сарын 23-нд Хууль зүй, дотоод хэргийн сайд асан, өдгөө ЗГХЭГ-ын даргаар томилогдсон Б.Энхбаяр болон дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нартай холбоотой хээл хахууль авсан байж болзошгүй үйлдлийн талаар АТГ-т мэдээлэл өгч, 894 хуудас бүхий баримтыг хавсаргасан билээ.
2026-04-07

Чипний оронд хүний тархины эс

Дэлхийн том компаниуд хиймэл оюун ухааны загваруудыг ажиллуулахын тулд тусгайлан өгөгдлийн төвүүд байгуулж эхэлжээ. Үүнд зориулан мэргэжилтнүүд тооцооллын системд ашиглах шинэ боломжуудыг судалж байна.
2026-04-06

“Hu” хамтлагийнхан 10 жилийн ойдоо зориулан “Hun” цомог гаргах нь

Монголын тал нутгаас дэлхийн тайзнаа гарч, “Хүннү рок” урсгалыг тунхаглагч “Hu” хамтлагийн 10 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд тэд шинэ цомог болон содон уран бүтээлүүдээрээ сонсогчидтойгоо уулзахаар зэхэж буй юм. 
2026-04-06

Улсын физикийн 37 дугаар олимпиад Дорнод аймагт болж байна

Багш, сурагчдын физикийн мэдлэг, ур чадварыг сорих улсын 37 дугаар олимпиад өнгөрсөн баасан гаригт Дорнод аймагт эхэллээ. Энэ сарын 3-8-ны өдрүү­ дэд болох тус олимпиад нь физикийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, хүүхдүүдийн авьяас чадварыг нээх зорилготойгоор улсын хэмжээнд зохион байгуулагддаг уламжлалтай. Олимпиадад оролцогчид онол болон туршилтын төрлөөр өрсөлдөж байна.
2026-04-06

Швейцарт шоколадны мега парк байгуулж байна

Швейцарын Брок хотод 2030 он гэхэд нээхээр төлөвлөсөн шоколадны “гүрэн” 30 000 ам метр талбайэзлэх бөгөөд уг төсөл 436 сая гаруй еврогийн өртөгтэй. Дэлхийн болон Европын хамгийн алдартай шоколаднуудыг нэг дороос амтлах боломжтой тус парк нь зочид буудал, зоогийн газрууд, судалгааны төв гэсэн цогц бүтээн байгуулалт юм байна. Энэ бол амттанаар дамжуулан аялал жуулчлалын шинэ хуудас нээх том ажил гэдгийг бүтээн байгуулагчид болон “Maison Cailler” (1898 онд байгуулагдсан, 1929 оноос “Nestle” группийн нэг хэ­сэг болсон) шоколад үйлдвэрлэгчид мэдээлэв. 
2026-04-06

XVII, XVIII зууны үед хамаарах эртний ховор бичвэрүүдийг Монголд буцаан шилжүүлэв

Швейцарын Бернийн их сургуулийн номын санд хадгалагдаж байсан Монголын түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор хоёр бичвэрийг манай улсад буцаан шилжүүлэх ёслол Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яаманд өнгөрсөн долоо хоногт болов. 
2026-04-06

МАН-ЫН БҮЛЭГ: Сүүлийн гурван улиралд сард дунджаар 2.7 сая тонн нүүрсний шинэ гэрээ хийжээ

Ойрхи дорнодын хямралаас үүдэн газрын тос, байгалийн хийн үнэ, нийлүүлэлтийн хувьд ормузын хоолойгоор хийгдэх тээвэрлэлт огцом буурч, газрын тосны үнэ 109 ам.доллар хүрсэн байна. Манай улсын хувьд газрын тосны бүтээгдэхүүний нөөц АИ-92 42 хоног, АИ-95 73 хоног, ДТ 27 хоног, шингэрүүлсэн шатдаг хий 40 хоног, ТС-1 25 хоногийн нөөцтэй байна.
2026-04-06

Умайн хүзүүний хорт хавдрын илрүүлэгт хөхөнцөр вирусний шинжилгээ нэвтрүүлэв

Умайн хүзүүний хорт хавдар үүсгэгч хүний хөхөнцөр (папиллома) вирусний халдвар илрүүлэх шинжилгээнд 30 болон 40 насны эмэгтэйчүүдийг хамруулахаар болжээ. Уг хавдраас урьд­ чилан сэргийлэх боломжтой ч өнгөрсөн онд 551 эмэгтэй үүгээр оношлогдож, 171 хүн нас барсан байна. Энэ нь эмэгтэйчүүдийн хавдрын өвчлөлийн хоёр, нас баралтын шалтгааны гуравдугаарт бичигдэж буй юм.
2026-04-06

Менингококкт халдварын 7 тохиолдол батлагдаж, 3 нас баралт бүртгэгджээ

Монгол Улсын хэмжээнд 2026 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн байдлаар менингококкт халдварын 7 тохиолдол батлагдаж, 3 нас баралт бүртгэгджээ.
2026-04-06