Дрон, робот кодчиллын олон улсын тэмцээнийг монгол сурагчид өнгөлөв
Дрон, робот кодчиллын олон улсын III тэмцээн Улаанбаатар хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө. Тэмцээнд Монгол Улс болон БНСУ, Вьетнам, БНХАУ-ын дунд, ахлах ангийн үндэсний аварга багууд өрсөлдсөн юм. Манай улсад анх удаа болсон уг тэмцээнийг МУБИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийнхан зохион байгуулжээ.
2025-10-21
Цаазын ялыг халалгүй гүйцэтгэх шинэ арга хайсаар өдий хүрэв
Хүн төрөлхтний түүхэнд цахилгаан сандал гээчийг хэрэглэх болсоор 135 жил өнгөрч байна. Түүнээс өмнө бүтээсэн олон “толгой авагч”-ийн адил эмч хүн энэ сандлыг санаачилж хийсэн гэдэг. Цаазлах шийтгэлийг тухайн ялтанд аль болох зовлон шаналалгүй байлгах нь түүний гол зорилго.
2025-10-21
Хэрвээ чи гэм нүгэл хийсэн бол...
Саруул Мягмарт хандан “Чи “Алиса гайхамшгийн оронд” зохиолыг хүүхдийнх гэж бод¬дог уу, томчуудад зориулсан гэж боддог уу” хэмээн асуув. Танхим дахь үзэгчдэд ч “Нээрээ юу билээ” гэж бодогд¬сон биз. Үзвэр эхлэхийн өмнө найруулагч Ж.Сэнгэдорж “Зүгээр л мэд¬рээрэй. Мэдрэмж үргэлж үнэн байдаг” гэнэ лээ. Ингээд түүний найруулсан “Чимээгүй хотын жолооч” бүтээлийн талаар өгүүлье.
2025-10-21
Дархан-Уул аймагт гэмт хэргийн тоо 30-42 хувиар өсжээ
Хүний эрхийн үндэсний комисс “Хүний эрх ба цахим технологи” нээлттэй арга хэмжээг өнгөрсөн долоо хоногт Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт зохион байгуулжээ. Тухайлбал, Дархан-Уул аймгийн Прокукорын газарт ажиллан, эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх явц дахь хүний эрхийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцсон байна.
2025-10-21
АН: Импортын тэжээлд татварын хөнгөлөлт үзүүлье
УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын 20252026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай мэдээллийг сонссон байна. Энэ үеэр гишүүд малын индексжүүлсэн даатгал болон малчин, тариаланчдын дунд үүсдэг асуудлаар ямар бодлого баримталж буй, түлшний хүрэлцээ, олдоц муу зэрэг асуудлаар холбогдох хүмүүсээс тодруулж, яаралтай арга хэмжээ авахыг анхааруулжээ.
2025-10-21
Ирэх онд тэтгэвэрийг нэмэхэд төсвийн төсөлд туссан 333.5 тэрбум төгрөг дээр нэмж 267.1 төгрөг шаардлагатай гэж үзжээ
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр (2025.10.21)-ийн хуралдаанаараа ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, эрүүл мэндийн болон асрах үйлчилгээг сайжруулах асуудлаарх ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцэв. Ахмад настнуудаас энэ оны есдүгээр сард удаа дараа тавьсан уг шаардлагыг судалж, санал дүгнэлт гаргах ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн П.Мөнхтулга, Д.Рэгдэл нар ажилласан байна.
2025-10-21
“Эрчим” клубийнхэн аваргын цом өргөв
Монголын хөл бөмбөгийн холбооноос зохион байгуулсан 14 хүртэлх насны хөвгүүдийн лигийн тэмцээн гурван сарын турш үргэлжилж, есөн багийн 260 гаруй тамирчин өрсөлдөн, шилдгүүдээ тодрууллаа. Энэ удаа В.Мөнхжаргал дасгалжуулагчийн удирдлагад бэлтгэлээ базаасан “Дэрэн” клубийнхнээс З.Эрхэмбаяр шилдэг хагас хамгаалагч, М.Мөнххүслэн шилдэг хаалгачаар шалгарав.
2025-10-21
Луврын музейгээс ховор нандин үзмэрүүд хулгайлжээ
Францын соёлын бэлгэ тэмдэг гэгддэг Луврын музейд үл таних этгээдүүд нэвтэрч, ховор нандин үзмэрүүдийг нь хулгайлсан тухай тус улсын Соёлын сайд Рашида Дати уржигдар мэдээллээ. Тодруулбал, Сена мөрний эрэг талаас засвар хийж буй музейн барилга руу нүүрээ халхалсан малгай өмссөн дөрвөн хүн өнгөрсөн ням гаргийн 09.30 цагт нууцаар нэвтэрсэн байна.
2025-10-21
Ерөнхий сайдыг огцруулах тогтоолд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавилаа
УИХ-аас энэ сарын 17-нд гаргасан Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсанд тооцсон тухай 95 дугаар тогтоолд Ерөнхийлөгч өчигдөр бү¬ хэлд нь хориг тавилаа. Энэ тухай шийдвэрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бич¬ гийн дарга А.Бямбажаргал нар танилцуулж, мэдээлэл хийв.
2025-10-21
Үхрийн тархи сархиатах өвчингүй бүс нутаг болсноо баталгаажуулах хүсэлт хүргүүллээ
Манай улс үхрийн тархи сархиатах өвчингүй, тайван бүс нутаг болсныг Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ. Үүний хүрээнд тус газраас Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ)-д Хуурай газрын мал, амьтны эрүүл мэндийн кодын 11.4 дү¬ гээр бүлэгт заасны дагуу Монгол Улсыг үхрийн тархи сархиатах өвчингүй, тайван улс, бүс нутаг болсныг баталгаажуулах хүсэлт хүргүүлжээ.
2025-10-21
Шатахууны 10 гаруй хоногийн нөөц байна гэв
Нийслэлд шатахуун хомсдон, бензин түгээгүүрүүдэд дараалал үүсээд хэдэн өдөр өнгөрөв. Өчигдрийн 13.00 цагийн байдлаар “Шунхлай”, “Петровис” компанийн шатахуун түгээх станцуудад бензин байхгүй, дууссан гэж байв.
2025-10-21