Дэлхийн ур чадварын уралдаанд монголчууд шагналт байр эзлэв
Манай улсаас мэргэжлийн болон техникийн сургалтын байгууллагын долоон суралцагч ур чадвараа сорьж, дэлхийн залуустай эн тэнцүү өрсөлджээ. Үүнээс хоёр суралцагч 700 онооны босго давж, шагналт байрт шалгарсан байна. Тодруулбал, Өмнөговь аймгийн Политехник коллежийн суралцагч Б.Чухал гагнуурын төрөлд оролцож, 704 оноо авчээ. Мөн токарь мэргэжлийн төрөлд оролцсон Барилгын политехник коллежийн суралцагч А.Нямбаяр 701 оноо авсан байна.
2024-09-17
АНХААР: Газар тариалангийн бүс нутгаар цас орох нь
2024 оны есдүгээр сарын 17-25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: Анхаар 18-нд газар тариалангийн бүс нутгаар нойтон цас орж, 18-нд нутгийн хойд хэсгээр, 19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч, хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй байгааг онцгойлон анхааруулж байна.
2024-09-17
Н.Мөнхбаяр-Э.Болор-Эрдэнийн хооронд ширүүн өрсөлдөөн боллоо
Монголын триатлоны холбооны 20 жилийн ойн нэрэмжит дуатлоны Улсын аварга шалгаруулах тэмцээн Хүй долоон худагт боллоо. Энэ удаагийн УАШТ-д нийтдээ 62 тамирчид элит, 17 хүртэлх нас, сонирхогчдын ангилалд өрсөлдөхөөр мэдүүлгээ ирүүлээд байв. Элит ангиллын тамирчид 5 км гүйж, 20 км дугуй жийж, 2,5 км гүйж аваргаа тодруулсан бол бусад тамирчид дээрх зайн талд нь хурд сорьсон юм.
2024-09-16
Авлигын 906 хэрэг шалгаж байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны есдүгээр сарын 9-15-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 65 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 50 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
2024-09-16
А.Хүслэн дугуйт цанын төрөлд дэлхийн аварга боллоо
Тэрбээр цанаас гадна дугуйн спортоор давхар хичээллэдэг. БНСУ-д өнгөрсөн хоёрдугаар сард болсон “Gang¬won-2024” залуучуудын өвлийн олимпын наадмын гүйлтийн цанын төрлийн 10 км-тхурд сорьсон юм.
2024-09-16
Нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарах боловч, 17-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо, уулаараа цас орж нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.
2024-09-16
Тодорхой шийдэл гартал "Хулан хонгор" дууг дуулахгүй байхыг мэдэгдлээ
"Хулан хонгор" дууг андахгүй цээжээр мэддэг, дуулдаг хүмүүс олон. Энэ дуу монгол түмний дунд ардын дуу шиг дуулагддаг болоод удаж буй. Анх МУГЖ Ж.Нансалмаа дуулж олны хүртээл болгосон энэхүү уран бүтээлийн аяыг нэрт хөгжмийн зохиолч, найрал дууны удирдаач Г.Дарамзагд, шүлгийг МУСГЗ Д.Цэдэв зохиосон байна. Тэд одоо гурвуул бурхан болсон.
2024-09-15