
Иран руу хийсэн АНУ, Израилын халдлагын хариуд Исламын хувьсгалт харуулын корпус (IRGC) 4-р сарын 1-ний оройноос эхлэн Ойрхи Дорнод дахь дэлхийн хамгийн том мэдээллийн технологийн компаниудын байгууламжид цохилт өгөхөө амласан. Үүнд дата төвүүд болон бусад дижитал дэд бүтэц багтах аж. Цохилт Google, Microsoft, Apple, Oracle, Nvidia болон бусад том компаниуд өртөж болзошгүй юм. Хэрэв АНУ олон Израиль "террорист" үйл ажиллагаагаа зогсоохгүй бол эдгээр компаниудыг дайны хамсаатан гэж үзнэ гэж IRGC мэдэгдэв.
Financial Times сонинд мэдээлснээр, Тегеран өнөөдөр Бахрейнд байрлах Amazon Web Services-ийн мэдээллийн төв рүү халджээ.
Хэрэв Иран болон түүний холбоотон Хуситууд Улаан тэнгис доорхи кабелийг тасалбал дэлхийн интернетийн урсгалын 17% нь алдагдана гэж мэргэжилтнүүд үзэж байна. Сэргээн засварлах ажил тус бүс нутагт болж байгаа цэргийн ажиллагааны улмаас хэдэн сар үргэлжлэх болно.
Кабелиуд нь Европ, Ази, Ойрх Дорнодыг холбодог бөгөөд түүгээр дамжуулан санхүүгийн гүйлгээ хийгдэх, хиймэл оюун ухаанд зориулагдсан өгөгдлийн мэдээлэл дамжуулах гэх мэт үйл ажиллагаа явагддаг. Ойрхи Дорнод нь хиймэл оюун ухааны томоохон төвүүд болон бусад чухал үйлчилгээнүүдийн бүс юм. Тиймээс иймэрхүү халдлага дэлхий даяар маш их алдагдал учруулах аюултай гэж мэргэжилтнүүд болгоомжилж байна.