МАН-ын бүлгээс УИХ-ын даргад дэмжигдсэн С.Бямбацогт мэдээлэл хийлээ. Тэрээр "Би 2008-2012 оны хооронд УИХ-ын гишүүнээр ажилласан. Тав дахь удаа парламентад ажиллаж байна. Парламентын туршлагыг үндэслэн УИХ-ын даргад намайг нэр дэвшүүллээ гэж намын дарга Н.Учрал хэлсэн. Дэлхий нийт дайны байдалд байна. Үүний сөрөг нөлөөг бид амсаж хэлсэн. Төр түвшин, түмэн олон амгалан байх ёстой. Сайд нарыг яаралтай томилох шаардлага бий. Энэ асуудлыг хурдан шийдэх болов уу гэж харж байна. Парламентад таван нам суудалтай. Бид ойлголцохын тулд илүү идэвхтэй ажиллах шаардлага бий.
МАН-ын бүлгийн дотор үл ойлголцсон асуудал бий. Үүнийг шийдэж, Засгийн газар, УИХ-ын үүргийг тогтвортой явуулах ёстой. Үүнд УИХ-ын даргын үүрэг их бий.
УИХ-ын гишүүдийн нэр хүнд унаж байгаад анхаарна. УИХ-ын даргын суудал дараагийн албан тушаалын шат болохгүй. Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй. Өмнөх Засгийн газрын байр суурь хэвээрээ байна, үргэлжилнэ" гэх мэдээллийг өглөө.