УИХ-ын гишүүн С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр, "Аливаа асуудалд бодиттой байх ёстой. Би УИХ-ын даргад нэрээ дэвшүүлээгүй. Тиймээс нэрээ татсан гэх асуудал яригдаагүй. Улс орныхоо бодлого шийдвэрийг чамбайруулж, эв нэгдлийг сахиж, улсынхаа дотоод аюулгүй байдлыг сахиж, төрийн тогтвортой байдалд анхаарах ёстой. Хэрэв алдсан бол засаж, маргалдсан бол эвлэлдэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хамтын хүчээр улс орныхоо асуудлыг шийдэх нь зүйн хэрэг.
Нам 30, 38 гэсэн талцлаа зогсоогоод, ухаан, тэвчээр заагаад улс орныхоо төлөө нэгдээд, нэг хүнээ дэвшүүлээд явбал, тэрэнд нь би ачаа үүрэг ёстой гэвэл явж болно. Ямар нэгэн байдлаар талцал, хуваагдлыг өөгшүүлж болохгүй" гэв.