Хүүхдээ харуулна гэж бодсон хүмүүсийн төлөвлөгөөг нураасан туйванч
Эрчүүд ч зориг гаргаж, тэр бүр хөл тавьдаггүй хүндийг өргөлтийн спортоор эмэгтэй хүн хижээл насандаа хичээллэнэ гэдэг гайхалтай. Маш их тэсвэр тэвчээр гаргаж, дэлхийн үзэгчдэд ур чадвараа харуулан, амжилтаа нэг бус удаа баталсан туйванч бол ОУХМ Ц.Оюунчимэг. Хүн хичээж чадвал хэдэн насандаа ч амжилт гаргаж болдгийг тэрбээр олон залууст болон үеийнхээ нөхдөд өөрийн биеэр үлгэрлэсэн.
2025-12-23
“Степпе Монстерс”-ынхан лигийн тоглолтыг тэргүүлжээ
Монголын хоккейн холбооноос зохион байгуулж буй 20252026 оны лигийн аварга шалгаруулах тэмцээний III тойргийн тоглолт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын мөсөн талбайд боллоо. Дөрөв хоног үргэлжилсэн уг тоглолтод “Степпе Монстерс” багийнхан “Шарын гол”-ынхныг 6:2-оор хожиж, гурав дахь хожлоо авснаар нэг ч ялагдалгүй хошуучилж байна. Энэ удаа Орхон аймгийн “Хангарьд” багийнхан “Дархан”ынхныг тоглолтын үндсэн цагт 8:1-ээр буулган авч, мөн гурав дахь хожлоо өөрийнх болгов. Тэгвэл “Шарын гол”ынхон “ Хангарьд”-чуудтай мөсөн талбайд ана мана ширүүхэн өрсөлдсөний эцэст 7:6-аар илүүрхэж, хоёр дахь хожлоо авав. Дараагийн IV тойргийн тоглолт ирэх хоёрдугаар сарын 11-15нд Дархан-Уул аймгийн мөсөн талбайд үргэлжилнэ.
2025-12-22
“MongolZ”-ынхон соёлын элч боллоо
Цахим спортын салбарт тэргүүлэх байр суурь эзэлж, олон улсын тэмцээнд бахдам амжилттай оролцсоор буй “MongolZ” багийнхныг уржигдар соёлын элчээр томиллоо. Ингэснээр тэд соёлын элчээр томилогдсон Монголын анхны спортын баг болсон юм. Тус багийнхан соёлын элчээр ажиллах хугацаандаа уламжлалт өв соёл, түүх, хэл, ахуйг орчин үеийн цахим спорт, дижитал контент, технологийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан гадаад улсад сурталчлан таниулж, Монгол болон бусад улсын соёл, спортын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд идэвхтэй ажиллахаа энэ үеэр онцолсон байна.
2025-12-22
Монголын багаас зургаан тамирчин Зүүн Азийн аварга боллоо
Хонконгод болсон муай тай боксын Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг дасгалжуулагч Н.Очхүү, У.Тамир нарын удирдлагад оролцож, эрэгтэйчүүдийн найм, эмэгтэйчүүдийн зургаан жинд өрсөлдлөө. Эрэгтэйчүүдээс 48 кг-ын жинд “Omega team” клубийнхнээс О.Өнөболд шагналын салхи хагалж, хү рэл медаль хүртэв. Түүний амжилтыг үргэлжлүүлж 51 кг-д тулалдсан тамирчдаас “Гаруда” академийн Н.Цогтгэрэл, 57 кг-д “Чингэлтэй ММА& Муай тай” клубийн Ц.Амарсанаа, 60 кг-д Б.Амгаланбаяр, 67 кг-д Б.Гантогтох, 71 кг-д Н.Алтанбаяр (“Гаруда”) аваргаар тодорсон юм.
2025-12-18
Олимпын тосгонд тамирчдыг хүлээж авахад бэлэн болжээ
Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг, дэлхийн спортын ноён оргил болсон өвөл, зуны олимпын наадмыг Монгол Улсад шууд дамжуулах албан ёсны онцгой эрхийг NTV телевиз авсан. Дэлхийн шилдэг тамирчдын хурд, хүч, авхаалж самбаа, амжилт гаргах бахдам мөчийг үзэгчдэд дуу, дүрсний өндөр чанар, мэргэжлийн хөтлөгч, тайлбарлагчдын хамт хүргэхээр тэд бэлтгэлээ хангаж байна.
2025-12-18
Гоо сайханчаас тив, дэлхийн хошой аварга болсон бүсгүй
Монголын туухайт спортын холбоонд тив, дэлхийн хошой аварга С.Туяацэцэг хэмээх бүсгүй бий. Гоо сайханчаар ажиллаж байсан түүнийг салбарынхан нь төдийгүй ах дүүс, найз нөхөд, байнга үйлчлүүлдэг хү мүүс нь ч тамирчин болно гэж огт төсөөлөөгүй гэдэг. Энэ спортод хөл тавьсан түүх нь тун сонирхолтой. Ажилдаа анхаарал хандуулаад өдрийг завгүй өнгөрүүлдэг түүнд нөхөр нь энэ спорттой нөхөрлөхийг санал болгожээ. Тухайн үед олны дунд хүнд төмөр өргөхөөр нуруу, бөөр өвдөж, биеийн өсөлт зогсдог гэсэн буруу ойлголт байсан тул хичээллэх хүсэл эхэндээ төрөөгүй аж. Тэрбээр ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотод болсон туухай өргөлтийн олон улсын тэмцээнийг нөхөртэйгөө хамт очиж үзсэнээр бодлоо өөр чилсөн байна.
2025-12-16
О.Наранзул ой тогтоолтын дэлхийн аварга болов
Ой тогтоолтын дэлхийн холбооноос зохион байгуулсан 34 дэх удаагийн ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын тамирчин, олон улсын хэмжээний мастер О.Наранзул дэлхийн аварга боллоо. Тэмцээнд 15 орны 169 тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан 10 төрөлд гурван өдрийн турш өрсөлдөж, аваргуудаа тодруулахад О.Наранзул 8225 оноогоор өсвөрийн дэлхийн аваргын цом хүртэн, нийлбэр дүнгээр насанд хүрэгчдийг ялан энэ оны аварга болж, 10 сая төгрөгийн шагнал хүртжээ. Тэрбээр Монгол Улсаас нийлбэр дүнгээр дэлхийн аварга болсон дөрөв дэх тамирчин аж.
2025-12-16
Монгол тамирчдаас гурав нь Тайландын багт легионероор уралдах нь
Монголын дугуйчид олон улсын уралдааны талбарт амжилтаа батлан харуулсаар байна. Үндэсний шигшээгээс гурван тамирчин ирэх онд Тайландын “Roojay cycling” мэргэжлийн багийнхантай хурд сорих нь. Залуучуудын дэлхийн аварга, ОУХМ Б.Тэгшбаяр 2023 оноос хойш тэдэнтэй хамт уралдаж байгаа. Тэрбээр ирэх улиралд дөрөв дэх жилдээ гэрээгээ шинэчлэн үргэлжлүүлэхээр болжээ.
2025-12-11
Усан доорх шатрын дэлхийн аварга тодорлоо
АНУ-ын шатрын их мастер, алдартай стример Х.Ниманн стандарт бус тоглолтоороо алдартай билээ. Тэрбээр саяхан цэнгэлдэх хүрээлэнд болсон шатрын тэмцээнд түрүүлж, цахим спортын Дэлхийн цомын тэмцээнд оролцох шахаж, худал яриаг илрүүлдэг төхөөрөмжийн туршилтад хамрагдаж байв. Тэгвэл тэрбээр саяхан усан доорх шатрын дэлхийн аварга болжээ.
2025-12-10
“Милан-Кортина-2026” өвлийн олимпын галыг Ром хотод бадраалаа
Милан-Кортинагийн 2026 оны өвлийн олимпын наадмын галыг асаах ёслол Италийн нийслэл Ром хотын Пьяцца дель Квиринале талбайд өнгөрсөн баасан гарагт боллоо. Грекээс онгоцоор авчирсан олимпын галыг Италийн Ерөнхийлөгч Сержио Маттарелла асаах үед түүнтэй хамт Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Кирсти Ковентри, “Милан-Кортина-2026” өвлийн олимпын наадмыг зохион байгуулах хорооны дарга Жованни Малаго нар байлцав.
2025-12-08
Б.Энх-Оргил Фабрико Андрадег ялж, дэлхийн аваргын бүсний эзэн болов
Монголын холимог тулаанчдаас “Physical Asia” шоунд улсаа төлөөлж оролцсон Б.Энх-Оргил Тайландын Бангкок хотод Бразилын тамирчин, “Wonder boy” хочтой Фабрико Андрадетай аваргын бүсний төлөө тулалдлаа. Азийн “One championship” холбооны чансаанд IV-т эрэмбэлэгддэг тэрбээр 66 кг-ын жинд тулааны дөрөвдүгээр үед боолтоор буулган авч, ялалт байгуулснаар 26 паундын жинтэй алтан бүс, 50 мянган ам.долларын эзэн болов. Хүнд тулааны дараа үзэгчидтэй “Үгээр хэлэхийн аргагүй байна. Маш их ядарлаа. Одоо харьж амармаар байна.
2025-12-08
Э.Эмүжин Азийн аваргаар тодров
Тайландын Бангкок хотод болсон өсвөр үеийнхний Азийн аварга шалгаруулах тэмцээнд 33 орны 697 тамирчин оюунаа сорьж, шилдгүүдээ тодрууллаа. Манай улсын багаас “Стейниц Монголын шатрын академи”-ийн дасгалжуулагч Г.Мөнхбаярын удирдлагад бэлтгэл хийсэн нийслэлийн 31 дүгээр сургуулийн 11г ангийн сурагч Э.Эмүжин хожлыг шийдэх найм, ес дэх өрөгт гадаад чансааны 2300 оноотой Энэтхэгийг тамирчдыг дараалан хожиж түрүүлэв. Тивийн аваргаар шалгарсан тэрбээр гаргасан амжилтаараа Олон улсын цолны нэг нормыг биелүүлжээ.
2025-12-04
Тивийн тэмцээнд түрүүлсэн тамирчинд 800 оноо олгоно
АНЭУ-д эхэлсэн сонирхогчдын боксын ДАШТ-д манай улсаас дасгалжуулагч Х.Хайнарын удирдлагад зургаан тамирчин өрсөлдөхөөр Дубайд хөл тавьсан. Энэ сарын 13-нд өндөрлөх тус тэмцээнд эрэгтэйчүүдээс 54 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ, 57 кг-д Х.Энх-Амар, 60 кг-д Гавьяат тамирчин Э.Цэндбаатар, 63.5 кг-д спортын мастер А.Даваадалай, 67 кг-д А.Жандос, +98 кг-д Х.Бекнур нар рингэнд тулалдах нь.
2025-12-04
Өвлийн олимпын галт бамбарыг асаав
“Милано-Кортина 2026” өвлийн олимпын наадмын галт бамбарыг олимпын наадмын өлгий нутаг болох Грекийн Олимпиа хотод өнгөрсөн долоо хоногт асаасан. Бамбарын буухиаг “Парис-2024” олимпын хүрэл медальт, Грекийн тамирчин Петрос Гкайдацис эхлүүлэн Италийн тамирчин, олимпын хошой аварга Стефания Белмондо хамтдаа гүйж, улмаар олимпын аварга, Армин Цөггелерт дамжуулжээ. Энэхүү бамбарыг тус олимпыг Зохион байгуулагчдад өнөөдөр гардуулна.
2025-12-04
Спортын холбоод амжилт гаргасан тамирчдаа “Бөртэ чоно”-д сойж эхэллээ
Монголын спортын оны шилдгийг шалгаруулах “Бөртэ чоно-2025” тэргүүн дээд шагнал гардуулах 23 дахь удаагийн ёслолын ажиллагаа энэ сарын 10-нд “Чингис” зочид буудалд болох юм. Спортын сэтгүүлчдийн санал асуулгаар тодруулдаг уг наадмыг МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин агсан санаачилсан. 2002 онд анх зохион байгуулахад “Бөртэ чоно” цомыг чөлөөт бөхийн ДАШТ-ий хошой мөнгөн медальт, гавьяат тамирчин О.Пүрэвбаатар гардаж байв.
2025-12-04