Шигшээ багийнхан бэлтгэлээ эхлүүлжээ
“Лос-Анжелес-2028” олимпын циклийн бэлтгэлийг удирдан явуулах шигшээ багийн дасгалжуулагчид сонгогдсоноор Азийн АШТ-д оролцох тамирчдынхаа бэлтгэл сургуулилалтыг эхлүүлжээ.
2025-02-27
С.Ариунханд III байр эзэлжээ
Киргиз улсын Бишкек хотод болсон рубик шооны “Central Asian tour Bishkek-2025” тэмцээнд Монголын өсвөр үеийн баг оролцсон. Тэднээс зургаан настай С.Ариунханд гурвалжин шооны (Pyraminx) төрөлд III байр эзэлж, медалийн тавцанд зогсжээ. Тэрбээр дээрх тэмцээнд хурд, нарийвчлал, авхаалж самбаагаа сорьсон тамирчдаас хамгийн залуу нь байв.
2025-02-27
Г.Наранхүү “Турин-2025” олимпод Зүүн Азийг төлөөлнө
Италийн Турин хотод тусгай олимпын өвлийн наадмыг гуравдугаар сарын 8-15-нд зохион байгуулна. Дэлхийн 190 улсыг эгнээндээ нэгтгэсэн Тусгай олимпын хорооны гишүүн орнуудын төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагаас сонгогдсон төлөөлөл олимпын бамбарыг Турин, Маллан, Венец зэрэг 10 гаруй хотоор өнөөдрөөс буухиалан гүйх нь.
2025-02-27
Б.Мөнгөнтуул гран прид дэд байрт жагсаж байна
Олон улсын шатрын холбооны 2024-2025 оны эмэгтэйчүүдийн гран при тойргийн тэмцээний III цуврал Монакогийн Хант Улсын Монте-Карло хотод үргэлжилж байна. Энэ сарын 28-нд өндөрлөх тус гран при нь зургаан цувралтай.
2025-02-27
Цанын ДАШТ эхэллээ
Норвегийн Тронхейм хотод өнөөдөр цанын төрлүүдийн ДАШТ эхэлж байна. Энэ удаагийн ДАШТ-ий үеэр спорт сонирхогчид Австри, Норвегийн тамирчдын ширүүн өрсөлдөөн, Т.Йохаугийн шоу, хоёр төрөлт, М.Рийберийн зодог тайлах “ёслол”, Н.Превцийн давамгайллыг шимтэн үзэх болов уу. Ингээд “Тронхейм-2025” тэмцээний гол мэдээллийг товч танилцуулъя.
2025-02-26
А.Овечкин анхдагч болов
NHL-ийн “Вашингтон капиталс” багийн ахлагч, өдгөө 39 настай А.Овечкин тус лигийн түүхэнд гурван арван тус бүрд 200 гоол оруулсан анхны тоглогч боллоо. Тэрбээр өчигдөр “Эдмонтон”-ы эсрэг тоглолтод гурван гоол оруулснаар уг амжилтад хүрчээ.
2025-02-26
Б.Нарантуяа Ази тивийн аваргаар тодорлоо
Катарын Доха хотод энэ сарын 15-22-нд зохион байгуулсан снүүкер биллиардын Азийн АШТ-д оролцсон ОУХМ Б.Нарантуяа эмэгтэйчүүдийн 15 улааны төрөлд алтан медалийн төлөө Хонконгийн тамирчин, дэлхийн зургаан удаагийн аварга Он И Нгийг буулган авснаар тивийн аварга боллоо.
2025-02-24
Одод ямар дутагдалтай вэ
NBA-ийн түүхэн дэх хамгийн дуулиант солилцооны нэгийг хийсэн “Даллас маверикс” багийн ерөнхий менежер Н.Харрисон яагаад ийм шийдвэр гаргах болсон талаар тайлбарлахдаа Л.Дончичийн хэд хэдэн алдаа дутагдлын талаар үг унагасан билээ.
2025-02-23
Эхний гурван байрт шалгарсан нь “Дэлхийн цом”-д өрсөлдөнө
Өсвөр үеийнхний шатрын улсын аварга шалгаруулах хөвгүүдийн 56, охидын 50 дахь удаагийн шигшээ тэмцээний 7-8, 9-10, 11-12, 13-14, 15-16, 17-18 насны ангилалд нийслэлийн 378, 21 аймгийн 882, нийт 1260 тоглогч оролцохоор шалгарсан билээ.
2025-02-20