
Нийслэлийн Улаанбаатар хот үүсэж байгуулагдсаны 378 жилийн ойг угтан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас "Их хотын хямдрал" нэгдсэн арга хэмжээг 5 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулах болсон. Улаанбаатараар овоглосон "Улаанбаатар" Их дэлгүүрт арга хэмжээний нээлтийг зохион байгуулж хонх цохисноор эхэллээ.
72 аж ахуй нэгж энэ сарын 22-ны өдрөөс 29-ний өдрийг хүртэл 7 хоногийн турш бүтээгдэхүүн, үйлчилгээндээ нийслэлийн иргэддээ 70 хүртэлх хувийн хямдрал, урамшуулал зарлаж, бодитой бэлэг барихаар бэлдээд байна.
Алтан тариа, Талх чихэр, Өгөөж чихэр боов ХХК, Сүү, АПУ ХК гэх зэрэг хүнсний үйлдвэрүүд ,Арьс ширний холбоо, Дархан нэхий ХК, Буян ХХК, Саммит компьютер технологи ХХК, PC mall сүлжээ дэлгүүр гэх зэрэг томоохон худалдааны төв, их дэлгүүрүүд, Их монгол ХХК, Сохо тавилгын дэлгүүр, Сэрж интернэшнл ХХК, Милая Бродвей сүлжээ ресторан, гэх зэрэг хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрууд, Хос шагай, Нью лайн, Дипломат Баярмаа үсчин гоо сайхны салон хүртэл нэгдэж иргэдийнхээ төлөө нийслэлээс зохион байгуулж буй арга хэмжээг дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлсэн.
Улаанбаатар Их Дэлгүүрийн захирал Г.Баттүшиг
Худалдааны байгууллагууд нэгдсэн бодлого дор үйл ажиллагаа эрхлэх нь ховор. Тэгвэл эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед худалдаа үйлчилгээ эрхлэгчид нэгдэж иргэддээ үйлчилгээ үзүүлэх болсонд баяртай байна. Энэ жилийн хувьд үйлчлүүлэгчдийнхээ тав тухтай байдлыг хангах үүднээс бид төвлөрсөн нэг газар цуглах бус өөр өөрсдийн салбар дээрээ үйлчилгээ үзүүлэх болсноороо онцлог юм гэв.