Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Баясгалан хэсэг хугацаанд уран бүтээлээсээ хөндийрч, бизнест хүч үзэн “Баясгалант дэлхий” нэртэй хувийн эмэгтэйчүүдийн эмнэлэгтэй болж амжсан. Бизнест чамгүй амжилттай яваа дуучин маань эргээд уран бүтээлдээ анхаарлаа хандуулж эхэлжээ. Түүний гаргасан бараг хамгийн сүүлийн гэж хэлж болох “Баясгалан-2009” гэсэн нэртэй цомгийнх нь талаар уран бүтээлч найз нөхөд нь шинэ амьдрал эхэлсэнтэй холбон тайлбарлаж байсан. Харин жил бүрийн гуравдугаар сарын 8 буюу эмэгтэйчүүдийн баяраар тоглолт хийдэг уламжлалтай гавьяат маань энэ удаад мөн тоглолт хийхээр төлөвлөжээ.