
10 дугаар сарын 20-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 293 дахь өдөр бөгөөд он дуусахад 72 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 7 хэмийн дулаан бол шөнөдөө -4 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 1, зургаан цагаан мэнгэтэй цагаан луу өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал нас ахар болох гэнэ. Энэ өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2459.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.00, юань 372.00, вон 2.17 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 03.13 цагт сар битүү болно.
- Өвөр Монголын сайхан сэтгэлт хүмүүс “Эрдэм” асрамжийн төвийн хүүхдүүдэд зориулан 18 сая төгрөг гардуулах ёслолын ажиллагаа 14.00 цагаас "Эрдэм" төвийн байранд (СХД-ийн 21-р хороололд) болно.
- 11.00 цагт Засгийн газрын 2-р дугаар байр, Үндэсний хөгжлийн газрын 3 давхрын хурлын танхимд "Хөгжлийн бодлого төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн сан"-гийн нээлтийн үйл ажиллагаа болно.
- 08.30-13.00 цагийн хооронд Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төдийн хурлын их танхимд Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ЕБС-ийн бгш нараар дамжуулан сурагчдад хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах, хог хаягдлын талаар экологийн боловсрол олгох сургалт болно.
- БСШУСЯ, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Соёл урлагийн газар хамтран “Монгол Улсын соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь” сэдэвт үндэсний хэмжээний зөвлөлдөх уулзалтыг Бишрэлт зочид буудлын “Диамонд” хурлын танхимд 09.30 цагаас зохион байгуулна.
- 11.00 цагаас МЗХ-ны гадна талбайд залуучуудын боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдлын талаар албаны хүмүүс мэдээлэл өгнө. Мөн 10 гаруй ажил олгогч байгууллага, боловсролын 13 байгууллага, эрүүл мэндийн байгууллагууд үнэгүй үзлэг, шинжилгээ хийж зөвлөгөө мэдээлэл өгөхөөс гадна залуусын брэнд бараа, бүтээгдэхүүнийг хямдралтай үнээр худалдаална.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Статистикийн дэлхийн өдөр тохиож байна.
- Мөн өнөөдөр Вьетнам улсад Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна.
- 1971 оны энэ өдөр Америкийн реппер, продюсер Snoop Dogg мэндэлжээ.
- 1973 онд Сиднейн дуурийн театр 14 жилийн турш баригдсаны эцэст II Элизабетийн үед нээлтээ хийжээ.
- 1977 онд Америкийн алдарт рок хамтлаг болох Lynyrd Skynyrd-н сууж явсан нисэх онгоц осолджээ.
- 1991 онд Энэтхэгт 6.8 баллын хүчтэй газар хөдлөлт болж 1000 гаруй хүн амь үрэгджээ.