
10 дугаар сарын 24-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 297 дахь өдөр бөгөөд он дуусахад 68 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 11 хэмийн дулаан бол шөнөдөө -2 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 5, хоёр хар мэнгэтэй хөх бич өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд мал арвижих гэнэ. Энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2456.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.75, юань 372.20, вон 2.18 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Ерөнхий сайд У.Хүрэлсүх 10.00 цагт төв цэвэрлэх байгууламж дээр ажиллана.
- 10.00 цагаас ХНХ-ын сайд С.Чинзориг Дэлхийн ур чадвар тэмцээнд амжилттай оролцсон хүүхдүүдийг хүлээн авч уулзана.
- 11.00 цагт Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээр эхэлнэ.
- 09.30 цагаас АШУҮИС-ийн 603 тоотод нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй шүдний эмч нарт "Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулах нь" сэдэвт сургалт зохион байгуулна.
- 09.30-15.40 цагаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 10 давхрын хурлын танхимд Мэргэжлийн боловсролын салбарын оюутнууд жендэрийн эрх тэгш байдал, тулгамдсан асуудлуудын талаар дэвшүүлж буй санал санаачилгаа танилцуулна.
- 10.00 цагт МҮХАҮТ-ын Их танхимд Монголын бизнесийн орчны судалгааны дүнг танилцуулах уулзалт болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1985 оны энэ өдөр Английн хөлбөмбөгчин Уэйн Рүүни мэндэлжээ.
- 1994 оны энэ өдөр F(x) хамтлагын гишүүн Кристал (Chrystal Soo Jung) мэндэлжээ.
- 2011 онд Британы алтернатив рок чиглэлээр тоглодог Колдплей хамтлагийн 5 дахь албан ёсны цомог "Mylo Xyloto" цацагджээ. Тус албум нь гарснаасаа хойш дэлхий даяар 17 улсын цомгийн борлуулалтын жагсаалтыг тэргүүлсэн бөгөөд Британид тэргүүн байранд орсон тэдний 5 дахь цомог нь Mylo Xyloto болжээ.
- Өнөөдөр АНУ-д Хоолны өдөр тохиож байгаа юм байна.
- 1973 оны Хүйтэн дайны нэг хэсэг болох Египет болон Сирийн Израйлийн эсрэг дайн төгсгөл болжээ.