
10 дугаар сарын 27-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 300 дахь өдөр бөгөөд он дуусахад 65 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -3 хэмийн хүйтэн бол шөнөдөө -5 градус хүйтэн байх нь ээ. Өдөртөө бага зэргийн хур тунадас орох гэнэ.
- Билгийн тооллын 7, найман цагаан мэнгэтэй улаагчин гахай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирэх гэнэ. Энэ өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2459.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.70, юань 371.50, вон 2.19 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 09.00-18.00 цагт “Төлөөлөгчийн манлайлал” сургалт Holiday Inn Зочид буудлын 19 давхрын хурлын танхимд болно.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас МАХН-ын дэд дарга С.Ганбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяан, гүйцэтгэх товчооны гишүүн Ц.Шаравдорж нар хэвлэлийн хурал зарлалаа
- 10.00-12.00 цагийн хооронд Монголбанкны Б байрны 5 давхрын хурлын танхимд Орон сууц худалдан авах боломжийн индекс, Монгол улсын моргейжийн зах зээлийн хөгжил сэдэвт судалгааны үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг болно.
- 2017 оны есдүгээр сарын 01-нээс Дотоодын цэргийн тухай хууль батлагдан хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотой Дотоодын цэргийн тухай хуулийн эх бичвэрийг хүлээн авах, Дотоодын цэргийн байлдааны тугийг залах ёслолын ажиллагаа Цагдаагийн Ерөнхий газрын “Сүлд” чуулгын их танхимд 11.40 цагт болно.
- Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын хурлын танхимд 09.00 цагаас “Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи” сэдэвт олон улсын бага хурал болно.
- Улаанбаатар хот үүсч хөгжсөний 378 жилийн ойг тохиолдуулан “Их хотын хямдрал" үзэсгэлэн худалдаа Хан-Уул дүүргийн Ажилчны алдар талбай дээр 12.00 цагаас эхлэнэ.
- Монголын Хүүхдийн Урлан бүтээх Төвд 16.00 цагт "Орд арт" галлерейн албан ёсны нээлт болно.
- МҮЭХ-ноос 11.00 цагаас хэвлэлийн хурал зарлаж, Улсын гурван талт хэлэлцээрээр цалингийн асуудлыг хэрхэн шийдэж байгаа талаар болон тэмцлийн үйл ажиллагааг цаашид эрчимжүүлэхээр болсон талаар мэдээлнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Зураг, дуу бичлэг архивыг хамгаалах өдөр.
- Мөн өнөөдөр АНУ-д Усан цэргийн өдөр тохиож байна.
- Мөн өнөөдөр Грек улсад Үндэсний далбааны өдөр тохиож байна.
- 1961 онд НАСА анх удаа Санчир гариг руу пуужин хөөргөжээ.
- 1973 онд Колорадогийн Какон хотод 1.4 кг-ийн жинтэй солир унаж байжээ.