“Морин хуур" наадмыг МХЗХ-ноос 1987 оноос эхлэн зохион байгуулж байна. 23 дахь жилдээ болох гэж байгаа энэ наадамд 96 бүтээл ирснээс хоёрдугаар шатанд оролцох бүтээлүүд нь шалгарчээ. Шалгаруулалт гурван номинациар явагдана. Мэргэжлийн, нийтийн, эстрадын шилдэг дуу шалгаруулах юм. Наадамд СГЗ Л.Балхжав, УГЖ Д.Жаргалсайхан, Б.Сарантуяа болон бусад нэртэй хамтлаг дуучид оролцоно. УГЗ Сангидорж, Хаянхярваа, Баттөмөр, Б.Сэр-Од, Эрдэнэбат нарын олон хөгжмийн зохиолчдын бvтээл эгшиглэнэ. Бvх телевизvvд бичлэг хийж нэвтрvvлнэ. Уг наадмын шилдэг уран бvтээлийн тоглолт ирэх сарын 8-нд болно.