“Алтан ураг” хамтлаг рок урсгалаар дуулдаг ” “Fire” хамтлаг, хөөмийчидтэй хамтарч энэ баасан гаригт “Их монгол” ресторанд тоглолт хийх гэж байна. Хөөмийг хятадууд өөрийн нэр дээр болгон ЮНЕСКО-д бүртгүүлснийг эсэргүүцэн Хөөмий урлагийн хөгжлийн ассациоцын залуус уг арга хэмжээг зохион байгуулж байгаа аж. Энэ үеэр хөөмийг хятадууд өөрсдийн нэр дээр бүртгүүлсэн явдлыг эсэргүүцсэн залуусын гарын үсэг цуглуулах арга хэмжээ болох юм.