Залуурт “Tomahawk” пуужин суурилуулсан, Америкийн эскадрын мина тээгч хөлөг онгоц Газар дундын тэнгист нэвтэрчээ. Тийнхүү залуурт пуужин тээгч хөлөг онгоцууд Сирид хүчтэй цохилт өгөхөд хангалттай хүчтэй болов. Өрнөдийн эвсэл Сирийн Засгийн газрын хүчний эсрэг цэргийн ажиллагаанд бэлтгэж байна гэж Оросын цэргийнхэн нотолжээ. Уг ажиллагаа Идлиб мужийн энгийн номхон оршин суугчдын эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн шиг өрнөх гэнэ. АНУ-ын ажиллагааны хариуд ОХУ Газар дундын тэнгис дэх хүчээ зузаатгаж буй аж.
АНУ-ын залуурт 28 пуужин суурилуулсан “USS Ross” хөлөг онгоц энэ сарын 25-нд Газар дундын тэнгист нэвтэрчээ. ОХУ-ын БХЯ-ны албан ёсны төлөөлөгч Игорь Конашенков ийн мэдээлэхдээ Персийн буланд 56 тийм пуужинтэй “USS Sullivans” хөлөг онгоц, Катар дахь “El Udeid” цэргийн баазад залуурт 24 пуужин бүхий АНУ-ын Агаарын цэргийн хүчний стратегийн бөмбөгдөгч В-1В нисэх онгоцуудаа илгээснийг нэмж хэлсэн байна. “Ийн бэлтгэсэн нь “Хайат Тахрир аш-Шам” буюу хуучнаар “Жебхат ан-Нусра” бүлэглэлд цохилт өгөх нэрийдлээр Сирид дахин халдан довтлох гэж байна” хэмээн Оросын генерал тэмдэглэжээ.
Түүний хэлснээр Их Британийн тусгай албаныхан ч Идлиб мужийн энгийн номхон оршин суугчдын эсрэг Засгийн газрын хүчнүүд нь химийн зэвсэг хэрэглэсэн гэсэн аргаа дахин ашиглахаар бэлтгэж байна. Босогчид бэлтгэсэн хлор бүхий найман ёмкостио Жиср-эш-Шухур хотоос хэдхэн км зайтай орших Халлюз тосгонд хүргэсэн гэнэ.
Идлибийг Дамаск хяналтдаа авбал Евфрат голын зүүн эргийн хэдэн дүүрэг л АНУ-ын дэмжлэгийг авдаг Сирийн ардчилсан хүчний мэдэлд үлдэх юм. “Сирийн Ерөнхийлөгч Башар Асад нутаг дэвсгэрийнхээ дийлэнх хэсгийг хяналтдаа авсан ч түүнийг төрийн эрхэнд үлдэхийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр сууриа АНУ, Их Британи, Франц хэзээ ч өөрчлөхгүй. Байдалд нөлөөлөх улс төрийн хөшүүрэг тэдэнд байхгүй ч Сирийн дэглэмийг химийн зэвсэг хэрэглэсэн хэмээн гүжирдэж чадна” гэж АНУ-ын “Al-Monitor” цахим хуудасны редактор Максим Сучков үзэж байна.