Алдарт зураач Пикассогийн 1963 онд зурсан “Тет де Фемме” хөрөг Лондонд болсон дуудлага худалдаан дээр 8.1 сая паундаар зарагдлаа. Хоёр дахь эхнэрээ зурсан энэ хөргийг 1967 оноос хойш олон нийтэд үзүүлээгүй агаад урьд нь дуудлага худалдаанд орж байгаагүй бүтээл гэнэ. Зураач богинохон хүзүүтэй гэгддэг байсан эхнэр Жаклинаа шоглосон байдлаар зурсан нь энэ аж. Зургийг ямар хүн худалдан авсан талаар “Christie” дуудлага худалдааг зохион байгуулагчид мэдээлэл өгсөнгүй.
Хоёрдугаар сарын 2-нд болсон дуудлага худалдаагаар нэрт зураач Анри Матис, Наталя Гончаров, Кес ван Доген нарын зургууд 3.7-6.4 сая орчим паундаар зарагджээ.