Лос Анжелес дахь Монгол номын сангийн нэрэмжит уран уншлагын “Утгын чимэг” наадам саяхан болж өндөрлөлөө. Ганцхан жилийн өмнө хэдхэн арван номтой байгуулагдаж байсан энэ номын сан одоо 400 гаруй номын фондтой, Америк дахь монголчуудын орох дуртай газар болжээ. Наадамд оролцогсдод зориулан АНУ-ын Виржиниа мужид амьдарч байгаа зохиолч, сэтгүүлч Л.Батбаяр мэндчилгээ ирүүлсэн байна. Америк дахь монголчуудын тэргүүн уран уншигчаар Д.Уранчимэг Т.Бум-Эрдэнийн “Товч” өгүүллэгийг уншиж, шалгарсан байна.