Шинийн 1-ний өглөөний анхны нарыг хотын дуу чимээнээс хол, байгалийн сайханд хармаар байна уу? БОАЖЯ, Монголын Аялал жуулчлалын холбоо хамтран “Нүүдэлчний өвөл-2010” аялал зохион байгуулах гэж байна. Дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй тус аялалд жуулчид төдийгүй монголчууд өргөнөөр оролцдог болсон тухай зохион байгуулагчид ярьсан. Өнгөрсөн жил 200 орчим жуулчин дээрх аялалд оролцож, монголын уламжлалт баяр Цагаан сарыг тэмдэглэж, тэмээний баярт оролцсон аж.
Дээрх аялалд жуулчдыг олноор оролцуулах зорилгоор жилийн өмнө хөтөлбөр боловсруулж, нийтэд зарладаг бөгөөд “Нүүдэлчний өвөл -2011” аяллаа ирэх оны хоёрдугаар сарын 3-11-нд зохион байгуулахаар болжээ.
“Нүүдэлчин -2010” аяллын хөтөлбөрийг сонирхуулъя.
Хэзээ Хаана Үнэ
Нар харах хөтөлбөр II/ 14 Чингис хааны хөшөөт цогцолбор Монгол хүн -38.000 Гадаад иргэн- 45.000
Бар жилийн “Цагаан сар” II/ 14-15 Төв аймаг “Нууц товчоо” жуулчны бааз Монгол хүн – 10.000, Гадаад иргэн- 30$
Бүргэдийн баяр II/ 17 Нүхтийн амралт Монгол хүн-10.000 Гадаад иргэн-45.000
Мөсөн шагай II/ 17 Туул гол Үнэгүй
Тэмээний баяр II/ 18 Өмнөговь аймаг Монгол хүн- 10.000 Гадаад иргэн – 50$
Ж.Тэгшжаргал