“Найм дахь гараг”, "21 дүгээр зуун" төвөөс уламжлал болгон зохион байгуулдаг“Ээжийн бүүвэйтэй хорвоо” цэнгүүн жил бүр уламжлал болон зохиогдсоор 19 жилийг үдэж. Уг цэнгүүний үеэр олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд “Ачлал буянт ээж” өргөмжлөл олгодог байна. Анх зөвхөн урлаг, спорт, улс төрийн олны танил хүмүүсийн ээжүүд оролцдог байсан бол хоёр жилийн өмнөөс эхийгээ баярлуулах гэсэн хүн бүхний өмнө үүд хаалга нь нээлттэй болсон юм. Ирэх гуравдугаар сард болох 20 дахь удаагийн цэнгүүнд орон нутгаас 20 гаруй ээж үр, хүүхдийнхээ хамт ирж оролцоно. Алдартнууд, ээжүүд оролцдог уламжлалаар энэ удаа Монголын анхны мисс Н.Биндэрья 62 настай ээж Д.Тогоо, 98 настай эмээ Л.Дуламсүрэнгийн хамт оролцох аж. Тус төвийн хамт олон өнгөрсөн 20 жилийн хугацаанд 500 орчим ээжийг баярлуулж, өрх гэрийг бат бөх болгох үүднээс гуравдугаар сарын 8-ныг гэр бүлийн баяр болгон тэмдэглэдэг болжээ. Дашрамд дуулгахад, тус төвөөс зохион байгуулдаг Ихрүүдийн баярын 20 жилийн ой, “Ааваараа бахархана” баярын 10 жилийн ой энэ жил тохиох юм байна.