“Цэнгэн хөгжилдье” дуугаараа рок поп урлагт шинэ хуудас нээсэн Dzman буюу олон улсын сэтгүүлч, философийн ухааны доктор Б.Дашзэвэг рок поп-электро хөгжмийн урсгалаар клип хийлгэж эхэлжээ. Цагаан сарын дараа түүний клип олны хүртээл болох бөгөөд юуны тухай дуу болохыг одоогоор нууцалж байгаа юм. Ямар ч гэсэн “Цэнгэн хөгжилдье” дуунаас давж гарсан бүтээл гэдгээ онцлон Dzman энэ онд бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөжээ.