“Би бүжиглэж чадна” реалити шоу гурав дахь жилдээ болох гэж байна. Тус тэмцээн энэ удаа олон улсын хэмжээнд зохион байгуулагдах аж. NTV телевиз, Буриадын “Ариг-Ус”, ӨМӨЗО-ны “Одон” телевизтэй хамтран зохион байгуулж байгаа энэ нэвтрүүлэгт зохион байгуулагч улс тус бүрээс 10 бүжигчин өрсөлдөх юм. NTV телевиз “Би бүжиглэж чадна-3” шоунд өөрийн орноо төлөөлөн оролцох 14-25 насны 10 бүжигчинг энэ сарын 27-28-нд шалгаруулах гэнэ. “Би бүжиглэж чадна” реалити шоуны шилдгийн шилдгээр шалгарсан бүжигчин гранпри, таван сая төгрөгийн эзэн болох юм