Монголд эвэр бүрээ хөгжим үүсээд 50 жил болж байгаа аж. Эвэр бүрээчид 50 жилийнхээ ойг угтаж олон ажил зохиохоор төлөвлөж, эвэр бүрээ хөгжмийг сурталчилсан тоглолт хийхээс гадна хөгжмийн зохиолчдын дунд уралдаан зарлажээ. Өөрөөр хэлбэл дан эвэр бүрээчдээс бүрдсэн тоглолт болох юм. Мөн эрдэм шинжилгээний бага хурал хийж, эвэр бүрээ хөгжмийн талаар сонирхолтой түүхийг өгүүлсэн үзэсгэлэн гаргах юм байна. Ойг тэмдэглэх комисс хөгжим бүжгийн коллежид байрлаж тоглолтын бэлтгэлээ базааж байна.