Дэлхийн өнцөг булан бүрт хүчээ аваад байгаа "Миний машиныг өнгөлөөч" шоу Монголд бууриа засч, үзэгчдэд эхний дугаараа хүргэхэд бэлэн болжээ. “NTV” телевизээр удахгүй гарч эхлэх “Таны машиныг аваръя” шоу нэвтрүүлгийн “GS” продакшн, МXМ авто сервисийнхэн санаачилжээ. Нийт 10 дугаар гарах нэвтрүүлэг үзэгчдийг уйдаахгүй гэнэ. Нэвтрүүлгийн анхны дугаарын азтай оролцогчийн тов гарчээ. Нэвтрүүлгийн уран бүтээлчид энэ удаад “Нисванис” хамтлагийн ахлагч Л.Энх-Амгаланангийн “Suzuki” маркийн машиныг аврахаар болжээ.