Эрхүү хотын Орон нутаг судлалын музейд энэ сарын 27-ноос “Хүннү. Сөнөёөн соёл иргэншлийн нууц” нэртэй үзэсгэлэн нээгдэнэ. Тус музейн хэвлэл мэдээллийн албанаас мэдээлснээр Буриадын Хангаловын нэрэмжит түүхийн музей, Буриадын Шинжлэх ухааны төвийн музей, Хиагтын орон нутаг судлалын музейн үзмэрүүд тавигдах гэнэ. Хятадуудыг Цагаан хэрэм босгохоос аргагүйд хүргэсэн энэ гүрний соёл түүхийн өв, олон үнэт бүтээлийг үзэх боломжтой болно. Мөн музейд Буриадын “Үлгэр” хүүхэлдэйн театр түүхэн жүжиг тавих юм.
С.Од