Хүүхэд багачуудын техник сэтгэлгээ, оюун санааг хөгжүүлэх, зорилгоор Дүдү машины холбооноос “БАТОС” зайрмагны нэрэмжит уралдааныг зарлажээ. Уралдаан энэ сарын 21-нд “АСА” циркт болох бөгөөд Дүдү машины жолоочийн үнэмлэхтэй 5-17 насны охид хөвгүүд дөрвөн насны ангилалд өрсөлдөх аж. Ангилал тус бүрд “BEST CAR” Хамгийн шилдэг загварын машин”, “FUNNY CAR” Хамгийн хөгжилтэй хийцтэй машин, “LAZY CAR” Залхуу буюу хамгийн удаан машиныг шалгаруулах гэнэ.
С.Батзаяа