ХБНГУ-ын Бремен хотод жил бүр зохион байгууллагддаг Үлээвэр хөгжмийн 46 дахь удаагийн наадамд манай улсаас Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжигчид, ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн хөгжимчид зэрэг 65 хүний бүрэлдэхүүнтэй уран бүтээлч оролцоод иржээ. Тус наадамд Франц, Герман, Голланд, Итали, АНУ зэрэг найман орны баг оролцсон гэнэ.