60 мянган ширхэг далайн хясаанаас бүрдсэн энэ үзэсгэлэнт зураг одоогоос яг сарын өмнө дэлхийн хамгийн том шигтгэмэл зургаар тодорч, Гиннесийн номд бичигджээ. Далайн эрэгт 13.6 метр урт үргэлжлэх зургийн өргөн нь 12 метр, өндөр нь гурван метр, 1700 кг жинтэй учир дэлхийн дээд амжилт тогтоолоо хэмээн үзсэн байна. Дубайн цагдаагийн газрын бэлгэ тэмдгийг дүрсэлсэн энэ зургийг 59 хүний хөдөлмөрөөр 32 өдрийн турш бүтээжээ.