Монгол улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 16-17-нд “Гайхамшигт үдэш” тоглолтоо хийсэн билээ. Тэрбээр тоглолтдоо 150 гаруй уран бүтээлчийг нэгтгэж, Монголдоо тэргүүлэгч гэх дизайнер, үсчин нүүр будагчидтай хамтран ажилласан юм. Тэгвэл дуучин Т.Ариунаа “Гайхамшигт үдэш” тоглолтоо DVD болгон гаргахаар ажиллаж байгаа гэнэ. Түүний тоглолтын DVD-ийг “On and Off” продакшн найруулж байгаа бол дуу хөгжмийн найруулгыг “New star” студи хийж байгаа гэнэ.