ЗХЖШ-ын үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, Монгол цэргийн музей хамтран Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар “Орчлонгийн сайхан хүүхнүүд” нэртэй вальсын үдэшлэг зохион байгуулах гэнэ. Уг үдэшлэгт Улаанбаатар цэргийн хүрээний анги, салбаруудын офицер, ахлагч, тэдний гэр бүлийнхэн оролцоно. Энэ үеэр вальсын шилдэг хосыг шалгаруулах аж. Үдэшлэгт үлээвэр найрал хөгжмийнхөн бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч агсан Б.Түмэнжаргалын алдарт “Дурлалын вальс”-аас эхлээд Венийн вальсыг эгшиглүүлнэ. Уг арга хэмжээнд хөдөөгийн анги салбарынхан оролцож болох гэнэ.