МобиКом Корпорациас нийт урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдийнхээ дунд зарласан ‘’Бар жилийн буян хийморио сорих сугалаа’’-ны супер азтанууд өнөөдөр шагналаа гардаж авлаа. Азтануудыг Монголын Үндэсний Телевизээр цацагдсан шууд нэвтрүүлгээр тодруулсан бөгөөд МобиЛотто программын аргаар шалгаруулжээ. Бар жилийн Моби-Лотто-гоор нийт 111,103 хэрэглэгч азтан болох боломжтойгоос өнөөдөр 9971-6119, 9980-1538, 9923-9055 дугаарын хэрэглэгчид Азийн бар орон болох Дорнын сувд Гон-конг хотоор аялж, алдарт Диснэйлэндэд зугаалж, Азийн Марко-Поло хэмээх Макаo хотыг үзэж сонирхох 7 шөнө, 8 өдрийн аяллыг хосоороо хийх эрхтэй болж байна.