Үндэсний дуу бүжгийн “Тү мэн эх” чуулгын дуучин, соё лын тэргүүний ажилтан Г.Бямбажаргал, хөгжимчин Ц.Чулуунцэцэг нарын ардын дууны “Хүрээ хүүхнүүд” тоглолт СТӨ-нд ирэх сарын 5-нд болох гэж байна. Морин хуурын чуулга, “Түмэн эх” чуулгынхан бүрэн бүрэлдэхүүнээр оролцож ая дуугаа өргөх уг тоглолтын гол онцлог хүрээ аягууг үзэгчдэд хүргэх явдал юм. Ардын жүжигчин Ц.Батчулууны найруулж буй уг тоглолтод “Суман дэлт”, “Жийжүү хот” зэрэг ардын богино дуу, “Учир тай гурван толгой” дуурийн Юндэн, Нансалмаагийн арийн хэсгийг тухайн үеийн маягаар нь дуулна. Дуучин, хөгжимчин хоёр бүсгүй өмнө нь “Гантөмөр” дуугаар хамтран бүтээл хийж, дүрсжүүлсэн юм билээ. Хамтарсан анхныхаа тоглолтод зориулж тэд хүрээний хүүх нүүдийн эдэлж, хэрэглэж, өмсөж, зүүдэг байсан гоёлыг хүртэл хийлгэж байгаа гэсэн.