Монгол Улсад дээд боловсролтой урлагийн боловсон хүчин бэлтгэж эхлээд 50 дахь жилтэйгээ золголоо. Өнгөрсөн 50 жилийн хугацаанд соёл урлагийн салбарыг өдий зэрэгт хүрэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан газар бол яах аргагүй СУИС. Энэ жил тус сургуулийн 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд ойгоо угтан оюутанууд нь “Дуунд дуртай болов оо би” нэртэй урлагийн тоглолтыг өчигдөр зохион байгууллаа. СУИС-ийн Театр урлагийн факультетийн тайзнаас ярих урлагийн тэнхэмээс зохион байгуулсан эл дуун цэнгүүнд жүжигчний ангийн 70 гаруй авьяаслаг залуус оролцож, дуулаачийн ангийн оюутнуудаас тутахгүй гэдгээ харуулсан онцлог тоглолт болсон. Тэд Монгол ардын хошин дуу “Хожгор, Тожгор хоёр”, “Жаахан шарга”, захчин ардын дуу “Залхуу л гэнэ”, буриад ардын дуу “Эрбэд соохор” дууг жүжигчилсэн хэлбэрээр дуулж, эрдэмтэн багш, үе тэнгийнхэндээ ойн бэлэг барилаа.
Д.Эрдэнэцэцэг