Рок болон транс, поп опера чиглэлээр уран бүтээлээ туурвидаг "VOICE" хамтлаг анхны тоглолтоо хийх гэж байна. Ирэх сарын 7-нд болох уг тоглолт гурван хэсэгтэй. Сонгодог урлагийн гайхамшгийг мэдрүүлэх уг тоглолт алдарт романс, аригаар эхэлж, орчин үеийн поп болон рок, транс опера дуунуудаар үргэлжилнэ.
Мэргэжлийн уран бүтээлчдийн тоглолтод филармонийн найрал хөгжимчид оролцоно. Сонгодог урлагийн өнгөрсөн ба өнөө цагийн хөгжлийг сонирхохыг хүсвэл Филармонийг зориорой.
У.ТЭНҮҮН