Таджикистан, Азербайжан, Афганистан, Казахстан, Кыргызстан, Иран, Туркменмистан, Турк зэрэг орны төлөөлөгчдийн өргөн барьсан хүсэлтийн дагуу НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 64 дэх хуралдаан дээр Наурызыг Олон улсын баяр болгон баталлаа. Энэ баярыг жил бүр гуравдугаар сарын 21-ний өдөр тэмдэглэнэ хэмээн НҮБ-ын тогтоолд дурджээ.