Ирэх сарын таванд ОХУ-ын Эрхүү хотноо “Байгалийн цэцэг” нэртэй сайхан бүсгүйн тэмцээн болно. Ямар ч үндэстний сайхан бүсгүй оролцож болох энэ тэмцээний ялагч нь Монгол, Орос, Япон, Өмнөд Солонгосын телевизүүдийн хамтран зохион байгуулах “Miss TV International” тэмцээний хоёрдугаар шатанд шалгаран оролцож гранпри хүртсэн бүсгүй Улаанбаатар хотноо болон буриад үндэстний “Алтаргана-2010” наадамд оролцох эрх авах юм. Хамгийн сонирхолтой нь сайхан бүсгүйн тэмцээний нээлтийн үеэр бүсгүйчүүд нум сум барин гарч ирж бэлгэдэл болгон сум тавих юм байна.