Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын номын сангийн ажилчид “Залуу номын санчдын клуб”-ыг нээн ажиллуулж эхэллээ. Энэ клубт 40-өөс доош насны номын санч элсэж болох бөгөөд тэд хүчээ нэгтгэн Монголын номын сангийн хөгжилд хувь нэмрээ оруулах аж. Энэ нь нийгэмд номын сан ямар үүрэгтэй, үйл ажиллагаа нь яаж явагдах талаар олон нийтэд таниулах зорилготой юм.