Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн “Гэрэлтэй цонх” нэвтрүүлгийн алба “Жем энтернэшнл” компанитай хамтарч гурав дахь жилдээ Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан “Ижийдээ захидал бичээрэй” шилдэг захидлын улсын уралдаан зарлаж байна. Уралдаанд түрүүлсэн захидалд сая төгрөг өгөх бөгөөд шилдэг 50 захидал ном болон хэвлэгдэх юм байна. Харин шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн гала тоглолт энэ сарын 6-нд Үндэсний циркт болох юм. Тоглолтод гавьяат жүжигчин Б.Сарантуяа, С.Жавхлан, УДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга, “Хурд” хамтлаг болон хошин урлагийн “Шинэ үе” продакшныхан хүрэлцэн ирэх юм.