Нэрт соён гэгээрүүлэгч, яруу найрагч Шри Чинмойн “Оргилуур зураг” уран зургийн үзэсгэлэн Улаанбаатар их дэлгүүрийн тавдугаар давхарт нээлтээ хийжээ. Уг үзэсгэлэнд нэрт уран бүтээлчийн 50 гаруй зургийг түүвэрлэн дэлгэжээ. Тэрээр 1974 онд анхны уран бүтээлээ туурвиснаас хойш 150 мянган уран зураг, 16 сая гурай эрх чөлөөг билэгдэгч сүнсэн шувуунуудыг зуржээ. Уг үзэсгэлэн НҮБ, ЮНЕСКО, АНУ-ын Сенатын ордон, Канадын үндэсний уран зургийн галерей зэрэгт гарч байжээ.