Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн “Улаан гэр” арт галерейд “Ирж буй цаг” уран бичлэгийн үзэсгэлэн энэ сарын 1-нд нээлтээ хийжээ. Монголын урлагийн зөвлөл, Соёл урлагийн найргийн академиас зохион байгуулж буй уг үзэсгэлэнд яруу найргийн мөр, шадаар бүтээсэн уран бичлэг дэлгэгдсэн байна. Мөн энэхүү үзэсгэлэнд яруу найрагч Г.Мэнд-Ооёо, зураач, уран бичээч Д.Баттөмөр, Д.Ганбаатар, Л.Түвшинжаргал, Д.Батбаяр нарын бүтээлээс дэлгэсэн байна. Үзэсгэлэн энэ сарын 15-ныг хүртэл уран бичлэг шимтгэгчдийн хүртээл болно.