Өнгөрсөн онд 40 жилийнхээ ойг тэмдэглэсэн “Баянмонгол” чуулга Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр тоглолт хийх гэж байна. Энэ үдэш тус чуулгын хамт олон энэ хугацаанд туурвисан бүтээлүүдээ сорчлон толилуулах бөгөөд голчлон ээжийн болон охид, бүсгүйчүүдийн тухай дуунууд эгшиглэх аж. Тоглолтод гавьяат жүжигчин Д.Энхзул, дуучин П.Бат-Ундрах, Б.Цэдэв, Ж.Уранчимэг, Б.Баттулга тэргүүтэй үе үеийн уран бүтээлчид оролцож, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Ганбат удирдана.